АНУ-ын сэтгүүлч төрийн нууцыг задруулсан хүний нэрийг хэлснээр шоронгоос суллагдаж байв 

Ц.Цэрэнбадам
2024/08/19

Гэтэл иргэдийн хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан Эрүүгийн тухай хуулийн олон хуулийн заалт хэрэгжиж байгаа гэхэд болно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэсэн заалт байгаа юм. Гэтэл хүний нэр, алдар хүнд гэдгийн цаана даргын нэр төрд халдсан, даргыг муухай харагдуулсан гэдэг үндэслэлээр сэтгүүлч нарыг яллаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа гэхэд болно. Гэтэл гаднын зарим улс оронд “илт худал мэдээллийг тараах” гэсэн хуулийн зохицуулалтыг даргын нэр төрд халдсан худал мэдээлэл тараах үйлдэл дээр бус харин нийгмийг үймээн самуунд уриалсан, Үндэсний аюулгүй байдлын хэмжээний худал мэдээлэл тараахыг эрүүгийн хуульд оруулж өгсөн байдаг байна.

Мөн Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн байцаалтын нууц задруулсан хүн” гэсэн заалтаар мөн сэтгүүлчдийг буруутгах нөхцөл байдал үүссэн. Мөрдөн байцаалтын нууц задруулсан “Хүн” гэдэг үгийн ойлголт дээр Улсын дээд шүүх тайлбар гаргаж нэг тийш болгохгүй бол олон сэтгүүлчийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа юм. 

Улмаар Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлийн 1-д заасан “төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэсэн заалтаар ч сэтгүүлчдийг яллах байна. Үүний хамгийн ойрын жишээ нь Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Энэхүү хуулийн зохицуулалтаар төрийн нууцыг хадгалж, задруулахгүй байх үүрэгтэй хүн нь хариуцлагаас мултарч үлддэг байх ёсгүй юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-д “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг. Товчхондоо, манай иргэнд төрийн нууцаас бусдыг мэдэх эрхтэй гэж ойлгож болно.

Тэгвэл АНУ-ын тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүсийн нэрийг тус улс “Төрийн нууц”-д хамааруулдаг байгаа юм. Гэтэл The New York Times сонины сэтгүүл Жудит Миллер АНУ-ын тагнуулын төв байгууллагад ажилладаг нууц ажилтны нэрийг нийтэлсэн ба Америкийн прокурорын байгууллага түүнийг мэдээлэл өгсөн хүнийхээ нэрийг өгөхийг шаардаж хоёр сарын хугацаанд хорьсон байдаг. Эцэст нь Жудит Миллер “мэдээлэл өгсөн хүнээсээ асууж байж хэлнэ” гэснээр эх сурвалж нь зөвшөөрснөөр түүнд мэдээлэл өгсөн хүн нь шоронд орж Жудит Миллер суллагдсан түүх байдаг. Үүнээс харвал олон улсад төрийн нууцыг хадгалах үүрэгтэй хүн нь нууцыг бусдад задалсан бол өөрөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байгаа юм. 

Эх сурвалж: isee.mn


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18