АН-ын бүлгийн Хүний эрхийн зөвлөхөөр Х.Номингэрэлийг томиллоо

Б.Хонгорзул
2024/08/13

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөхөөр Хуягийн Номингэрэлийг томиллоо.

Хуульч Хуягийн Номингэрэл нь МУИС-ын Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжил, Төв Европын Их Сургууль Үндсэн хуулийн эрх зүйн магистр зэрэг эзэмшжээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Монголын Хуульчдын холбоог байгуулах, Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм боловсруулж батлуулах, Хуульчийн мэргэжлийн шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хариуцаж ажилласан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл зэрэг 20 орчим хууль, журмын төсөл боловсруулалцаж ажиллласан туршлагатай.

Олон улсын хөгжлийн байгууллагууд, дотоодын ТББ-дад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдлын чиглэлээр төслийн менежмент болон судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, бодлогын нөлөөллийн ажил явуулж ирсэн 17 жилийн туршлагатай.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

“МОНФЕМНЕТ” Үндэсний сүлжээ ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, тус байгууллагын хэрэгжүүлж байгаа Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын сүлжээний зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай Ардчилсан намын өмнөө барих хуульчдийн төлөөлөл билээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18