X Богдын ээж Н.Мөнхнасан: Ээждээ л Бурхан үр минь

Б.Хонгорзул
2024/08/10

X Богдын ээж Н.Мөнхнасан: "Ээжийнхээ энгэрт эрхлэх энхрий бяцхан үр минь сөрж болохгүй хувь заяаны эрхээр яасан ч бэрх үүрэг хариуцлага үүрнэ вэ дээ. Нялххан хүүг минь ой гарантай байхад нь 10-р Богдоор Бурхан шашины өндөр дээд ёс жаягийн дагуу тодруулсан мэдээг сонсоод үнэндээ бид хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнээс хойш олон жил ардаа үүрч, урдаа өвөртөлж олны нүднээс хамгаалж эгэл жирийн багачуудын адил өсгөж хүмүүжүүлэхийг хичээж ирсэн. Таны, миний хүү ялгаа юу байх билээ адилхан бяцхан үрс шүү дээ. Түмний төлөө хэмээн заяагдсан өндөр хариуцлагатай амаргүй хувь тавиланг үүрч яваа бидний энэ бяцхан хүүг энэ тавиланг үүрэлцэж, хамгийн их зүтгэлээр хичээнгүйлэн яваа гэр бүлийг минь ойлгон уужим ухаан, ариун сэтгэлээр хандаасай гэж та бүхнээсээ хүсэж байна.
Ганц гэр бүл дааж явна гэдэгт хэтийдсэн их үүрэг, элбэгдсэн том хариуцлага бидэнд ирсэн ч бид машид хичээнгүйлэн зүтгэж байна. Гэрлийн дэргэд сүүдэр байдгийн адилаар элдэв дайралт, заналхийлэл, хардлага, сэрдлэг, хэдэн мянгаараа гэнэт нээгдэх тролл бот аккаунтнаас бидэнд байнга ирж байна. Үнэн хэрэгтээ бидний гэр бүл, хамт олон бэрхтэй цаг үеийг туулж явна. Энэ цаг үед монгол хүмүүс бидэнд зөв ойлголцол, бие биедээ өгөх сэтгэлийн урам, дэм, эв нэгдэл хамгаас хэрэгтэй санагдаж байна. Бидэнд, хүүд минь ижийн сэтгэлээр хандаж, их хайр, энэрлээ илэрхийлж буй хүн бүрд гүн талархая
Даян дэлхийн үрс бүгд энх амгалан байж, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн өөрийн цахим хуудснаа бичжээ.

7
angry
8
care
9
haha
74
liked
43
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18