НЕБ-ын 29 дүгээр сургуулийн их засварын ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна

Б.Хонгорзул
2024/08/09

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхимын халаалт тасалдах асуудлууд тулгардаг байна. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, тус сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. 

Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр:

Долоодугаар сарын 29-ний өдөр бид их засварын ажлыг эрчимжүүлэхээр  сургуулийн байранд ажилласан. Түүнээс хойш гүйцэтгэл сайжирсан харагдаж байна. Төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө их засварыг дуусгаж ашиглалтад оруулна.

“Гурван тахилагат оргил” ХХК-ийн Л.Чойжилсүрэн:

Манай компани долоодугаар сарын 8-ний өдөр гэрээт ажлаа хүлээн аваад төлөвлөгөөний дагуу шуурхай эхлүүлсэн. Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ний байдлаар дотор заслын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Хугацаа бага учраас ажилчид уртасгасан байдлаар буюу 06:00 - 00:00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж буй. Уг барилга нь 35 жилийн турш засвар хийгдээгүй учраас нураалтад их хэмжээний хугацаа орсон. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөхөөр шахан ажиллаж байна. 

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар:

Сургуулийн барилга анх 1964 онд ашиглалтад орсон бол эрэгтэй, эмэгтэй дотуур байр 1989 онд ашиглалтад орж байсан. Энэ хугацаанд засварын ажил огт хийгдээгүй. Дулаан алдагдал маш ихтэй, жилийн дөрвөн улиралд дээврээсээ бороо, цасны ус нэвчдэг хүнд хэцүү байдалтай байсан. Сүүлийн зургаан жил шат шатны байгууллагад хандсан ч асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Харин хоёрдугаар сард Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай танилцан уг ажлыг эхлүүлэхэд нөлөө үзүүлсэнд баяртай байна. Уг асуудалд одоогоор Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр зуун хувь хариуцаж ажлыг эрчимжүүлж байна. Бүх талаар дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Цаашдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 9 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 10 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27