БШУЯ:Бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмж гаргалаа

Б.Хонгорзул
2024/08/07

Хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна. Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой.

6 настай сурагчдын гарын сарвууны хөгжлийн онцлог, олон улсын туршлага, ач холбогдлыг харгалзан үзвэл харандаа нь бичихэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана” хэмээн онцлов.

Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл бий. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд Улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Харин Германд хүүхэд алдаа гаргахаас санаа зовдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харандаагаар бичих, зурах зэрэг суурь чадварыг сайн эзэмшсэний дараа аажмаар үзэг хэрэглүүлдэг байна.



1
angry
3
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18