Цэвэр усны 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна

Б.Хонгорзул
2024/08/07

Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл төвийн цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран 2018-2023 оны хооронд цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажилд шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Ийнхүү өдгөө уг технологийг нутагшуулан, өөрсдөө бие даан шугам сүлжээ доторлох ажлыг хийж гүйцэтгэж байна. Уг технологийг нэвтрүүлснээр зам ухаж, ус хязгаарлах шаардлагагүйгээр богино хугацаанд шугам хоолойн засвар шинэчлэлтийг хийх боломжтой. Мөн зардал болон нөхөн сэргээлтийн ажил бага шаарддаг зэрэг давуу талтай юм.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бидний ажиллаж буй уг байршлын цэвэр усны шугам хоолойг 1950-аад онд хийсэн. Ийнхүү өнөөдөр шинэ технологиор доторлогооны ажлыг хийж байна. Нэг сувгаас нөгөө худаг хүртэл сүвэгчилж доторлогоо хийдэг уг технологийн ажиллах зарчим нь эхний ээлжид насжилт өндөртэй ган хоолойн шугамыг өндөр даралттай усаар угааж, дотор хананд тогтсон зэвийг бүрэн арилгаж, цэвэрлэдэг. Үүний дараа шугам хоолой дотор камер гүйлгэн дүрс оношилгоо хийж, шилэн даавуун доторлогоо хийдэг юм. Цаашид энэ төрлийн технологийг Улаанбаатар хотын насжилт өндөртэй шугам хоолойд нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил төрөл, амьдралд нь саад учруулахгүй.  Мөн олон жил болсон насжилт өндөртэй шугам хоолойноос зэвтэй ус гардаг асуудлыг бүрэн шийднэ. Энэ шугам хоолойд 100 жилийн баталгаа өгч буй” гэлээ.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны Төслийн инженер Б.Одбаяр “Шугам доторлогооны төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 150-400 мм-ийн голчтой 16.6 км шугам сүлжээг доторлож, шинэчлэн бүрэн ашиглалтад оруулсан байна. Хамгийн өндөр хүчин чадалдаа шугам хоолойг нэг шөнийн дотор буюу 12 цагийн дотор шинэчлэх чадвартай. Өөрөөр хэлбэл нэгдүгээр эгнээний зам доорх шугам сүлжээний шинэчлэлтийг түгжрэл үүсгэхгүйн үүднээс шөнө хийдэг. Энэ онд нийслэлийн зургаан байршилд 2.4 км цэвэр усны шугам хоолойг доторлон шинэчлэхээр төлөвлөөд байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18