Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана

Б.Хонгорзул
2024/08/06

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн.

Филиппин улс нь 1950-иад оноос Бүсчилсэн хөгжлийн загвараа тодорхойлж, амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаараа бүс нутагтаа үнэлэгддэг учраас Монгол Улсын Засгийн газрын баримталж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Мөн Филиппин улс нь байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамжаараа дэлхийд дээгүүр ордог учраас гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан болзошгүй гамшиг, осол, эрсдэл, хохирлыг бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.


1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18