Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

Б.Хонгорзул
2024/08/05

Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх Централ тауэр барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Уг мэдээллийн дагуу НЭМГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар цахим сүлжээнд оруулсан бичлэгт гарч буй нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр гэж тогтоох боломжгүй байсан бөгөөд мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол ус байгаагүй, зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Цахим сүлжээнд тархаад буй мэдээлэлтэй ижил утга бүхий мэдээлэл төрийн байгууллагад ирээгүй бөгөөд гомдолд дурдсан Централ тауэр барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад ямар нэгэн мэдээлэл иргэдээс ирээгүй гэсэн тайлбар өгсөн. Өнгөрсөн жилийн өдийд мөн энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж байсан бөгөөд хяналт шалгалт хийхэд нотлогдоогүй юм. Иймд иргэд цахим сүлжээнд олныг түгшүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Хэрэв энэ төрлийн эрүүл ахуйн холбогдолтой, халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг тогтоовол тодорхой нотлох баримтыг байршлын хамт төрийн байгууллагад санал хүсэлт, гомдол гаргахад бид чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийн, хариу арга хэмжээг авч ажилладаг. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18