Хэнтий аймгийн ОБГ: Аадар бороо орсны улмаас гэр байшин, автомашин усанд автсан 16 дуудлага ирсэн

Б.Хонгорзул
2024/08/03

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар: Наймдугаар сарын 01-02 ны өдөр орсон аадар борооны улмаас иргэд, автомашин, орон байр усанд автсан нийт 16 дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн 24 алба хаагч /давхардсан тоогоор/, 3 техник хэрэгсэл, 1 завь, Мэргэжлийн ангийн 12 гишүүн, ЗДТГ-ын 13 ажилтан, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 өрхийн 15 иргэн ( 5 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

  • ”Онцгой комисс”, “Шуурхай штаб” цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүссэн нөхцөл байдлын танилцуулгыг аймгийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн.
  • Үерт өртсөн айл өрхийн иргэдийг түр хорогдох байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулж 13 иргэнийг ЕБС-ийн дотуур байранд байрлуулсан.
  • Багийн Засаг дарга, Зохион байгуулагч нар усанд автсан эгнээ гудамж, айл өрхийн байршил хаягийг тодорхой гаргаж сумын Шуурхай штаб-т ирүүлэх, үерт өртсөн айл өрхийн гэр байшин, гудамж талбай зэрэгт тогтсон усыг соруулах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
  • Даланжаргалан -Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замд Өнгөтийн голын гүүр нуралт үүсэж үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хааж арга хэмжээ авсан.
  • Усанд автаж эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн Геологи урд хэсэг, Жаргалант гэр хороолол, Хайрхан, Хангай, Дэнж, Говь гэр хорооллын цахилгаан хэрэглэгчдийн хүчдэлийг салгуулж болзошгүй эрсдэл үүсэхээс сэргийлж ажилласан. 



0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
6
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18