Франц улс руу зорчих иргэдийн анхааралд

О.Шүрэнцэцэг
2024/07/24

“Парис-2024” зуны олимпын их наадам долдугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан  Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. 

 Бэлэн мөнгө: Франц Улс болон Европын холбооны Улсад зорчиж буй иргэн 10 мянган евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц Улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

Эм бэлдмэл: Франц Улс болон Европын холбооны Улсад зорчих хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор /3 сараас хэтрээгүй/ мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.

Тэжээвэр амьтан: Франц Улс болон Европын холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ Франц Улсын хилээр нэвтрүүлэхэд Европын холбооны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц Улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.

Архи, тамхины хязгаар: Согтууруулах ундаа болон тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд: 22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан нэг литр хүртэлх согтууруулах ундаа 22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан хоёр литр хүртэлх согтууруулах ундаа

10 ширхэгтэй нэг хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи

50 ширхэг навчин тамхи

250 грамм дүнсэн тамхи

20 мл электрон тамхины цэнэглэгч

100 грамм хамрын тамхи зэрэг болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18