Элсэлтийн шалгалт Пүрэв гаригт эхэлнэ

Ц.Цэрэнбадам
2024/07/01

Энэ жилийн Элсэлтийн шалгалтыг 2024 оны долдугаар сарын 4-7 хооронд зохион байгуулна. Одоогийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-26 хооронд үргэлжилсэн. Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-ийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодруудснаар "Энэ жил шалгалтын зохион байгуулалт, журам өмнөх жилүүдтэй адилхан ямар нэгэн онцлог зүйлгүй байна".

Монгол хэл бичгийн шалгалтыг Элсэлтийн шалгалтын өмнө зохион байгуулдаг. Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтад 36 мянга орчим шалгуулагч оролцож, 5300 орчим шалгуулагч босго оноондоо хүрээгүй байна

Эдгээр шалгуулагчийн дахин шалгалтыг ирэх наймдугаар сарын 17-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Элсэлтийн шалгалтад хувь хүний бэлтгэлтэй холбоотой асуудлууд түгээмэл байдаг. Тухайлбал, бичиг баримтаа мартах, гээж үрэгдүүлэх, хоцрох гэх мэт тохиолдол их байдаг. Тухайн өдөр шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хувийн бэлтгэлээ ханган ирэх шаардлагатай. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсуудын мэдээллийг цаг алдалгүй шалгаж байхыг зөвлөж байна.

Элсэлтийн шалгалт энэ Пүрэв гаригт буюу долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх юм

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтанд заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орох боломжтой.

Шалгуулагч нь Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна

Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. Элсэлтийн шалгалтын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18