Барьцгүй улстөрч Х.Болорчулууны залгамжлагч М.Бадамсүрэн


МАН хамтарсан Засаг байгуулахаар бусад намуудыг урив. Гишүүн болох хүмүүс үнэмлэхээ гардав. Одоо тангараг өргөж, анхны чуулган хуралдав уу үгүй юу Засагт орох гэсэн хүмүүс ил далд гүйлдээд ирэх нь тодорхой. Энэ дунд Засгийн газар бүрт шургалдаг Х.Болорчулуун ичихгүй гүйж магад. Гэхдээ түүнд шанс олдох нь юу л бол доо. Ерөнхий сайд нь багаараа ялна гээд Зүүн бүст бусад зургаан хүний хамт мордоход энэ удаад нэр дэвшээгүй ч дэмжинэ ээ гээд үлдсэн Х.Болорчулуун санал хураалтын өмнөх өдөр АН-аас нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа зарлаж пост оруулсан. Сонгуулийн өмнөх өдөр шүү дээ. Намынх нь тэр чигтээ шоконд орсон ч хударгагүйг нь мэдэх хүмүүст гайхам явдал байгаагүй байх. Бас яамнаасаа дагуулж очсон царцаа нараараа болон нутагтаа Дорнодынхоо дэмжье гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн нь золтой л Ерөнхий сайдаа нутагтаа унагачихсангүй. Ерөнхий сайд бусад аймгуудад нэгээр гарсан мөртлөө Дорноод дөрвөөр гарчээ. Дөрвөөр шүү. Нэгээр Х.Болорчулууны дэмжиж пост оруулсан Ш.Бямбасүрэн, хоёрт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гарсан байгаа юм. Х.Болорчулуун болон өнөөх засаг ноён М.Бадамсүрэн нарын хор нь ихэдэж золтой намынхаа даргаа тойрогтоо унагачихсангүй. Х.Болорчулуун ямархуу нөхөр вэ гэдэг тараа хэдийнэ таниулсан хүн харин М.Бадамсүрэн УИХ-д орж ирэхдээ ямар барьцгүй итгэж болохгүй хүн гэдгээ ийнхүү харуулж байна. Аймгийн Засаг даргаар тасралтгүй 9 жил ажилласан хүний сүлжээ ямар байх нь тодорхой. Гэхдээ Ерөнхий сайд нь багцлаад нэг баг болж явна гэсэн чиглэлийг мань хүн зөрчсөн нь өөртөө итгэлгүй байсны шинж байх л даа. Зүүн бүст МАН-аас нэр дэвшсэн долоон хүнээс 6 нь ялж, ганц эмэгтэй болох П.Анужин гишүүн хамраараа таслуулсан. СХД-тээ нэр дэвшинэ гэж байсан түүнийг намын Бага хурлын өмнө зүүн бүст нэр дэвших намын даалгавар өгч, авч явсан. Сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн судалгаагаар Ерөнхий сайдын дараа хоёрдугаарт байна  гэж гарсан нь багийнх нь эрчүүдийг хороо цацахад хүргэсэн байж болох юм. Тиймээс багийн тоглолт мэддэггүй, ганцаараа амиа хоохойлж гүйчих гээд байсан М.Бадамсүрэн тэргүүтэн хувийн тоглолт хийснээс П.Анужин байтугай намын даргаа хүртэл эрсдэлд оруулсан байна. Улс төрд олон хачин нөхөд байдаг ч Дорнодынхон ёстой барьцгүй юм. Монголд хоёр дахь Х.Болорчулуун Дорнодоос орж ирлээ.  Танилц түүнийг М.Бадамсүрэн гэдэг. 


4
angry
1
care
5
haha
5
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18