Наадмын тасалбар ганцхан цагийн дотор зарагдаж дууссан

Ц.Цэрэнбадам
2024/07/01

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ гэж албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.07.01/ өглөөний байдлаар наадмын бүх тасалбар борлуулагдаж дууссан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээллийг www.е.naadam.mn сайтын гүйцэтгэгч компаниас тодруулахад "Наадмын тасалбар арван таван минутанд зарагдаж дууссан гэх мэдээлэл худлаа. Тасалбарыг 07:00 цагт худалдаж эхэлсэн. 08:00 цагийн байдлаар бүх билет зарагдаж дууссан. Системд ачаалал үүссэн. Нийслэлээс уг асуудалд нэгдсэн мэдээлэл өгөх тул, өөр асуултад хариулах боломжгүй" гэлээ.

Үндэсний их баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдахаар болсон.

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Түүнчлэн  тасалбарыг нэг хүнд хоёроос дээш тоогоор худалдаалахгүй байхаар шийдвэрлэсэн нь давхар шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил  80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх, сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчмын тохижилт, засвар үйлчилгээний ажлууд тус тус үргэлжилж байна.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18