Mathrubhumi express times: Монголын сөрөг хүчин “Сольё!” гээд сольж чадав бололтой, харин цаашаа залж чадах уу?

О.Шүрэнцэцэг
2024/06/28

УИХ-ын сонгуулийн тухай мэдээлж буй Энэтхэгийн Mathrubhumi express times сайтын өгүүллийг орчуулан хүргэж байна.

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ирц 17 цагт улсын дунджаар 50 хувийг давлаа. Exit poll буюу дөнгөж саналаа өгсөн сонгогчдоос “халуун дээр нь” авсан асуулгаар сөрөг хүчин Ардчилсан нам илүүрхэж байгаа нь тодорхой боллоо гэж нэрээ хэлэхээс түдгэлзсэн хэд хэдэн эх сурвалж манайд мэдээллээ. Сануулж хэлэхэд, энэ бол намын жагсаалтад буюу хувь тэнцүүлсэн пропорцианаль сонголтод хамаатай үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл ард түмэн эрх баригч Ардын намын найман жилийн засаглалд “Хангалтгүй” гэсэн дүн тавьж, Ардчилсан намд илүү итгэж байна гэсэн үг. Тойргууд дахь нэр дэвшигчдийн хэн нь, хэд нь ямар санал авахаас хамаарч Ардчилсан намын байрны дээвэр дээр ялалтын туг мандах эсэх нь өнөө шөнөдөө тодорхой болно.
Тавин нэгэн настай Лувсаннямын Гантөмөр яг нэг жил хагасын өмнө эргэж нийлэхгүй юм шиг эвгүй хагарсан намынхаа тамгыг гардан авч байсан бол өнөөдөр парламентын сонгуулийн ялалт хэдийнээ үүдийг нь тогшиж байна. Үүгээрээ тэр хэтэрхий гэмээр зоргоороо сөрөг хүчний гишүүдийг тэвчээртэйгээр удирдсан чадварлаг менежер төдийгүй үндэсний хэмжээний удирдагч болон төлөвшсөнөө батлан харууллаа. Хэрвээ ялалтаа баталгаажуулж чадвал сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх их ажил Ардчилсан нам болон энэ намын хэрсүү удирдагч Лувсаннямын Гантөмөрийг хүлээж байна.
Энэ сонгуульд дэвшүүлсэн сөрөг хүчний уриа нь “Эрх баригчдын алдааг засах” болон “Сольё!” байсан юм. “Эрх баригчдыг солих нэг хэрэг. Харин цаашид популизмд дассан иргэдийнхээ амьдралыг сайжруулж, улс орныхоо хөгжлийн хурдыг нэмэх эрс шинэчлэл бол энэ удаагийн сонгуулиар илэрхийлсэн Монголын сонгогчдын захиалга байлаа” гэж Төв Азийн хамтын ажиллагаа судлалын хүрээлэнгийн шинжээч Амартия Хан үзэж байна. Ямартай ч Монголын сөрөг хүчин болох Ардчилсан нам парламентын сонгуульд ялах нь бараг тодорхой болж байгаа бололтой. Тэд “Сольё!” гэдэг эхний зорилтдоо хүрч чадлаа. Одоо харин “алдааг засах бодлого”-оо хэрэгжүүлэх, Орос, Хятадын дундах “ардчиллын баян бүрд”-ийг амжилттай удирдан залах дөрвөн жил тэднийг хүлээж байна.


Эх сурвалж: Mathrubhumi express times


11
angry
2
care
9
haha
31
liked
5
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18