У.Хүрэлсүх: Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

Ц.Цэрэнбадам
2024/06/28

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх санлаа өгч, ард иргэддээ хандан үг хэллээ

1992 оноос хойш бид сонгуульд саналаа ес дэх удаагаа өгч байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль бол анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Одоогоос 100 жилийн өмнө Монгол Улс хаант ёс, хамжлагат ёсыг халж бүгд найрамдах засаглалыг тогтоож үндэсний ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг тэгш эрхтэй болгож сонгох сонгогдох эрхийг нь олгож байсан түүхтэй. Энэ удаагийн УИХ-ын сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог.

 Хуучин бид 76 гишүүн сонгодог байсан бол одоо 126 гишүүн сонгоно. Холимог тогтолцоог энэ удаа хэрэгжүүлж байгаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсээрээ нэр дэвшиж сонгогдох боломж бүрдүүлсэн.  Энэ нь Монгол Улсын цаашдын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ удаагийн сонгуульд 1992 оноос хойш анх удаа хамгийн олон нам эвсэл бие даагч нар оролцож байна. Нийтдээ 1341 хүн нэр дэвшсэн байна. Тэдний хамгийн залуу нь 25 настай, хамгийн ахмад нь 79 настай нэр дэвшигчид байна. Мөн нэр дэвшигчдийн маань 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байна.

 Улсын их хурлаа эмхлэн байгуулах, төр улсаа төвшитгэн засах их үйл хэрэгт манай Монголын ард түмэн бүгдээрээ оролцож саналаа өгөх ёстой. Энэ бол Монгол Улсын иргэн хүн таны, Үндсэн хуулиар олгогдож байгаа сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Төр улсаа төвшитгэн засах их үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Үүнээс хойшоо сууж болохгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой бас үүргээ биелүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж Үндсэн хуульд заасан байдаг. Ард түмэн энэ эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг Монгол Улсын ерөнхийлөгч, төрийн тэргүүнийхээр хувиар уриалж байна.



2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18