Төсвийн биш төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хавдартай хүүхдийн сувилал нээнэ

О.Шүрэнцэцэг
2024/06/25

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын санаачилсан хавдартай хүүхдийн сувиллын шавыг Төв аймгийн Баяндэлгэр суманд өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр тавилаа. Энэ нь төсвийн хөрөнгөөр биш гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж буй нийгэмд тустай ажил гэдгээрээ онцлогтой.

Энэхүү ажлыг санаачлагч нь “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэгэх захирал хавдрын чиглэлээр ажиллаж буй эмч, судлаач доктор Б.Цэцэгсайхан юм. 

Өмнө нь тэрээр “Дарь эхийн өргөө” хавдартай өвчтөн байрлуулах төв байгуулж, уг төвөөр дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн хавдартай иргэд болон түүний асран хамгаалагч нар байрлан үйлчлүүлж байна.  Өөрөөр хэлбэл, тэрээр төрийн  олж хараагүй орхигдуулсан хэсгийг мэдэрч, салбарын  мэргэжилтний хувьд өөрийн хэмжээнд идэвх санаачилга гаргаж ажиллаж байгаа нь үнэхээр бахархууштай.

Одоо тэрээр энэхүү сайн үйлсээ үргэлжлүүлэн хавдартай хүүхдийн эцэг эхчүүдийг дэмжих, хүүхдүүдийн асаргаа сувилгааг сайжруулах ажлыг эхлүүлжээ. Итгэл сэтгэл, санаачилга байгаад ажлыг эхлүүлэх мэдээж амаргүй.   Сувиллыг хотын бүсэд болон ойрхон барихаар хөөцөлдсөн ч газрын асуудал шийдэхгүй байсаар цаг хугацаа нэлээд орсон гэдэг.   Гэсэн ч тэрээр уйгагүй хөөцөлдөж явсаар Төв аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо сувилал байгуулах ажлыг эхлүүлж байна.

Доктор Б.Цэцэгсайхан ярилцлагандаа “ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх дэлхий нийтийн санаачилга”-ыг баталсан нь хүүхдийн хавдрын талаар дэлхийн хэмжээнд гаргасан анхны бодлогын бичиг баримт байсан.  Манай улсад хүүхдийн хавдрын асуудал үргэлж анхаарлын гадна үлдэх гээд байдаг.  Тийм байж болохгүй.  Сүүлийн үед нийгэмд хавдар тэр дундаа хүүхдэд илрэх тохиолдол нэмэгдэж байна.  Тэгэхээр бид эрт илрүүлэх арга хэмжээ авахаас гадна хавдартай хүүхдүүдийг дэмжих тодорхой алхмуудыг хийх ёстой” хэмээн дурьдаж байгаа нь бодлогын түвшинд эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлага гарч байна.

Тиймээс тэрээр нийгэмд тулгамдаж буй  тодорхой асуудлуудад гарц шийдэл хайж, “эмчлэх” алхмуудыг хийсээр байна.  Дарь Эхийн өргөө,  хавдартай хүүхдийн сувилал гээд.... Түүнээс гадна хавдрын өвчлөлийг бууруулах, нотолгоонд суурилсан бодлого, судалгааны ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг дотоодын болон олон улсын түвшинд хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Сэтгэл байхад болохгүй зүйл байхгүйн жишээ энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27