Хог дээр хаягддаг малын арьс ширийг Ховдод боловсруулдаг болно

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханы санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилийн турш хэрэгжүүлэхээр баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жалганд, хог дээр хаягддаг малын арьс ширийг Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн паркт боловсруулах юм байна.

Энэхүү үйлдвэр технологийн цогцолборын хүрээнд 100 гаруй жижиг үйлдвэр шинээр барьж, 2000 гаруй хүн ажлын байртай болох аж. Энэ талаар, 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч З.Мэндсайхан ярихдаа, “Манай улс 18 сая арьс ширний нөөцтэй ч 5.5 сая арьс ширийг л хагас болон гүн боловсруулж, үлдсэн 70-аад хувийг нь огт боловсруулахгүй хаядаг. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго бол хөнгөн үйлдвэрийн салбарыг энэ мэт дэмжиж, түүхий эдийн гүн боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, экспортын хэмжээг өсгөх явдал юм. Хөдөө аж ахуйн салбарын экспортод эзлэх хэмжээ өнөөдөр 7 орчим хувьтай байна. Үүний 95 хувь нь ноолуур. Тэрхүү ноолуурынхаа 25 хувийг дотооддоо гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог бол үлдсэн 70 орчим хувийг нь угааж, гадагш гаргадаг. Энэ тоо бол хангалтгүй үзүүлэлт.

Хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого өсөх, үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, хөнгөн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх, био вакцины үйлдвэрийг бүрэн шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ. ХАА-н салбарын экспорт 400 сая ам.доллароос 800 сая ам. долларт хүрдэг болох юм” гэлээ.

1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18