“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3778 хоршоо байгуулагдаж, 38464 малчин хоршоонд нэгдлээ

О.Шүрэнцэцэг
2024/06/15

Шинэ хоршоо” хөдөлгөөн II шат руугаа орлоо. Тодруулбал, “Шинэ хоршоо хөдөлгөөн 2.0” хоршоологч, үйлдвэрлэгчийн талууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хоршоологчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ хаана, яаж нийлүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг бол энэхүү санамж бичгийг байгуулснаар эл асуудал бүрэн шийдэгдэж байна.

Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан эрчимтэй хэрэгжүүлснээр  сар гаруй хугацаанд анхан шатны хоршоо 3778, дундын хоршоо арав байгуулагдаж, 38464 малчин гишүүнээр элсэж, 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Бүс нутгаар нь онцолбол, Архангай аймагт хамгийн олон буюу 400 гаруй хоршоо байгуулагджээ.

Одоо хоршоод үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бэлтгэл ажлаа базааж эхэлжээ. Яг энэ үед үйлдвэрлэгч талуудтай хамтран ажиллаж эхэлснээр өөрсдийн түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр худалдан борлуулах боломжтой болж байна.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 3.4 сая толгой, энэ онд 7.4 сая толгой мал хорогдсон байна. Тиймээс эрсдэлд тэсвэртэй бөгөөд мах, арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүн гээд малчны гараас гарах боломжтой бүхий л бүтээгдэхүүнээс ашиг орлого олох боломжтой байхын тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буйг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Тэрбээр “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол  богино хугацаанд малчдын амьдралыг дээшлүүлэх, малын чанарыг сайжруулах, бэлчээр ашиглалтын байдал, малын гаралтай түүхий эдийг эргэлтэд оруулах учраас эрчимтэй хэрэгжүүлж байна. Хоршоологчид маань ирэх намраас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлнэ. Зээлийн батлан даалтын сан хоршоологчдын зээл дээр  80-100 хувийн батлан даалт гаргаагүй бол 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсан” гэлээ.

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн ийнхүү хоёрдугаар шат руугаа орж, хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж буй хоршоологчдын төлөөлөл, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтын ажиллагаа эхэлж байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын “Баяганга Бая” хоршооныхон “Булигаар” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус хоршоо анх 2009 онд байгуулагдсан ч эргэлтийн хөрөнгөгүй болж зогсонги байдалд оржээ. Улмаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж хөрөнгө оруулалтын зээлээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Тэд одоо бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18