Нандиагийн Динза

Ц.Цэрэнбадам
2024/06/14

М.Нандинбилэг охин “Цондоолой, Цүндээлэй хоёр” цуврал комикоос 10 ширхэгийг худалдан авч “Бяцхан Динза” гишүүн болжээ. Түүнийг гар утаснаас холдуулахын тулд ээж нь уг цувралыг охиндоо бэлэглэж, гишүүнчлэл үүсгэсэн нь зөв сонголт байв уу? 

Ээжээсээ утас хоргоодог охин тэрүүхэн тэндээ номтой нөхөрлөж, хэрэндээ л дэлгэцээс “тусгаарлагдав”. Гэхдээ энэ нь бусдын шахалтаар бус өөрийн тааллаараа сонгосон ухамсартай сонголт. Комикуудаа уншиж юмс үзэгдэл, Монгол ёс уламжлал, Монгол ахуйд ойртох танин мэдэхүйн аялал ийн эхэллээ. Охин номын зургийг сайтар харснаа дэвтэртээ дуурайн зурахыг хичээх нь өхөөрдөм. Хэдийгээр энд тэнд муруй, тахир зураас ганц нэг харагдавч комикоос тэр олон зүйлийг ажиглажээ.

“Бяцхан Динза” болсон охинд 10 ширхэг номыг дагалдан, 10 ширхэг сугалаа, бүтээгдэхүүний 7 %-ийн хөнгөлөлтийн эрх, биед нь яг таарсан футболк, эгээл динозавр шиг аварга том бөмбөлөг ирсэн.
Энэ бүхэн “Бяцхан Динза” гишүүдийн бэлэг юм.
Охин орой ээжтэйгээ салхилахаар гарахдаа Динза футболкоо өмсөөд аварга бөмбөлгөө үлээгээд тоглоомын талбайд очлоо. Түүнийг гайхан харах хүүхдүүдэд “Би Динза гишүүн болоод ийм бэлэг авсан” гэж цовоо дуугаар өгүүлнэ. Хөдөө очиж буй хотын охин Цолмон хүмүүсийн өхөөрдөл, хайрыг татаж Цондоолой хэмээх нэр авсан шиг түүнийг Динзагийн Нандиа гэж дуудмаар...

Тал нутгийн цэвэр агаар, хүмүүсийнх нь харилцаа хандлага, малчин айлууд, тэдний мөрддөг ёс заншил гээд өргөн агуулгыг маш цэгцтэй бүтээсэн нь “Цондоолой, Цүндээлэй хоёр” комикийн онцлог юм. Номын хуудас бүхэнд өөр өөр илэрхийлэмж бүхий зураг түүнд тохирсон бичвэр байх нь уншигчдыг аргагүй л татдаг аж.

Бяцхан Динза охин “Өсвөр Динза” гишүүнчлэлийн талаар мэдэх болов уу?
“Өсвөр Динза” гишүүн болохын тулд 21 цуврал худалдан авах бөгөөд 21 ширхэг сугалаа, бүтээгдэхүүний 14 %-ийн хөнгөлөлт, өвөрмөц дэр, аварга бөмбөлөг бэлгэнд ирнэ.
Хөнгөн, хөвсгөр, дэрлээд унтах, тэврээд суухад тухтай, халаастай, халаасанд нь комикуудаа хийх боломжтой бүтээлч дэр хүүхэд бүхний сонголт.

Гишүүнчлэл улам бүр томорсоор цаашид “Аварга Динза”-д хүрэх юм. 41-ээс дээш комикоор номын сангаа баяжуулсан хүүхэд бүр Аварга Динза болно. Тэгэхээр 41-ээс илүү сугалаа, бүтээгдэхүүний хөнгөлөлтийн эрх, олон төрлийн бэлэг дагалдана гэсэн үг.

Энэ тухай сонссон Нандинбилэг худалдан авсан комикуудаа уншчихаад дараагийн цувралуудаа авах, гишүүнчлэлээ томруулахыг тэсгэлгүй хүсжээ.

Динза, Цондоолойтой найзалснаар уураг тархиа хөгжүүлэхийн зэрэгцээ гайхалтай төсөл хөтөлбөрүүд, арга хэмжээнд оролцох олон хаалга зэрэг нээгдэх үр шимийг тэр өсөх тусмаа мэдрэх болно.
National Geographic нийгэмлэгийн шинжлэх ухаанч байгаль хамгаалагч баатрууд хүүхэд бүхэнд эерэг нөлөөлөл бий болгохыг зорьдог. Номтой нөхөрлөх дуртай ийм л хүүхдүүдээс ирээдүйд нийгмийг урагшлуулах суут хүмүүс төрөн гардаг билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.182
2024/06/15
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18