Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 1,2 сая ам долларын нэмэлт орлого олжээ

О.Шүрэнцэцэг
2024/06/09

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдснаар экспортод гаргах ашигт малтмалуудыг биржээр арилжаалж эхэлсэн.

2023 оноос нүүрс, төмрийг арилжаалж эхлэн биржийн үйл ажиллагаа амжилттай явагдаж тогтсон тул энэ оны 4 дүгээр сараас зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхэлсэн байна. 

Зэсийн баяжмалын 2 удаагийн арилжаагаар Эрдэнэт үйлдвэрийн 6000 тонн баяжмалыг амжилттай арилжаалж, шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 1.2 сая ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлжээ.

Биржээр Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр зэрэг уул уурхайн төрийн өмчит компаниуд заавал арилжаалах хуультай.

Энэ хуулийг УУХҮ-ийн сайд Ж. Ганбаатар батлуулсан бөгөөд одоог хүртэл ажлын хэсгийг нь ахлан ажиллаж байгаа юм байна. Хөдөө аж ахуйн биржтэй харьцуулахад бодит ажил болоод явж байгаа нь сайн ажиллаж байгааг харуулж байна. 

УУХҮ-ийн сайдаас тодруулахад : Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арилжаа жигдэрсэн. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн арилжаа жигдэрч байна гэсэн хариуг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
2024/06/10
0
0
иргэд зөвхөн ЭТТ 1072 ш хувьцаа биш Үндсэн хуульд зааснаар стратегийн бүх орд Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшиж ногдол ашиг хүртэх эрхтэй байгаа шүү
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18