Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мэтагро” ХХК-ийн хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа.

“М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 мянга гаруй га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулжээ.

Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нь мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан “Primeat” бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна.

Худалдаж авсан үхрээ өөрийн талбайд ургуулсан улаан буудай, арвай, гич, эрдэнэ шиш, овьёос зэрэг үр тариа болон даршны холимог тэжээлээр 150 хоног бордож, үхрийн махыг гантиглуулах арга, технологи нутагшуулжээ.

“М-Си-Эс групп” өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ цогцолборыг байгуулсан. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 22 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн тухай “Мэтагро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго танилцууллаа.

Цогцолборыг бүтээн байгуулахын тулд дотоод гадаадын 680 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. Мөн 200 гаруй хүн байнгын ажлын байртай болсны 60 гаруй нь орон нутгийн иргэд юм.

Гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа “М-Си-Эс групп”, “Мэтагро” ХХК-ийн хамт олон, орон нутгийн захиргаа, малчид болон бусад бүх аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч  талархал илэрхийллээ.

“М-Си-Эс групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборын үр шимийг малчид, хэрэглэгчид хүртэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр дагаж хөгжих бүрэн боломжтой” гэлээ. Цаашид монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө төр, хувийн хэвшил бүх талаар хамтран зүтгэхийг уриаллаа.

“Мэтагро” ХХК мөн 144 хүний багтаамжтай, иж бүрэн тохижилт бүхий ажилчдын хотхон байгуулсан байна. Тариалангийн талбайнхаа эргэн тойрон 80  км ойн зурвас байгуулж, 20 мянган улиас, нэг сая хайлаас, тус бүр 200 мянган бургас, шар хуайс тарьж ургуулахаар төлөвлөжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн томоохон үйлдвэр ашиглалтад оржээ.




0
angry
0
care
5
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.4
2 цагийн өмнө
1
0
Өөрөө өөрийгөө 6 жилээр хаан болгоод байгаа гар даа. кк. Оюук нь хүүдий өмсөөд өөрийгөө залуухан болсон гэж андуураад залуусын толгойг эргүүлээстэй. Энэ хэд маань тэжээгчээ алдчих вий гэж их хичээж байна даа. Даанч тоглоомын дүрмийг өөрсдөө зохиочихсон байдаг. Онигоо юм аа. Нэг мөсөн хаант засаглалтай болчихооч. Дэлхийн шившиг.
Хариулах
2407:6400:c000:50f:502e:bcca:b820:94c5
Өчигдөр
1
0
delhiin brend yahavee , ulsdaa ehleed sn uildvereer sn uilchil ! unuudur mahaa avch chadahgui olon mongolchuud bgaa shuu ! ym l bol delhii yrij ard tumenee husur hayah bodlogo heregguiee ! hu
Хариулах
66.181.185.49
Өчигдөр
2
0
Ухнаа хийчих вүү?! Ямар хэрэгтэй гэж тэнд явж бгаа юм бэ?! Дүүгээ сонгуульд дэмжиж яваа. Ингэж хууль зөрчиж эох мэдэл албан тушаалаа ашиглаж болохгүй. Дүүг нь рас Бүү санал өг
Хариулах
202.126.89.253
2024/06/08
0
3
Монгол нэг ийм 8 компанитай байхад санаа зоволтгүй хөгжөөд явчихна. Сөрөг хандлага илэрхийлж байгаа хүмүүс бол Монголын хөгжилд хорссон хүмүүс дээ
Хариулах
2405:5700:310:d280:6035:b2fd:2fda:6e4b
Өчигдөр
0
1
Монголынхоо хөгжилд хорсох Монгол хүн гэж арай байхгүй байхаа, зүгээр л атаархсан хүмүүс сөрөг юм бичдэг байх, за зарим нь ч буруу , хуурамч мэдээлэлд толгой нь эргэчихсэн хүмүүс ч зөндөө байдаг биз
Хариулах
2405:5700:310:8109:7961:7961:21c6:830
2024/06/07
2
0
Odjargal Hurelsuhiin nutagt ni hurungu oruulalt nertei zuilee hiij pyaldagdaj baigaag haraad oi gutaj baina
Хариулах
103.168.34.101
2024/06/07
2
0
Энэ ТОПОР-ын эрин үе хурдан дуусаасай даа.Ер нь бол монголд зөвхөн МАНгар хүмүүс л гайгүй амьдарч байх шигээ Бүр гэр бүл удам судар нам эвсэлээр судалчихсан хэдхэн МАНчууд л нийт ард түмний шулж амьдарч байна доо
Хариулах
2601:1c2:4300:5c70:a532:94f0:79c1:a406
2024/06/07
0
0
huug ingej alialj yavahaar ene hongiliin shuugch prokuror nariig hurdan solij yaliig ni uuruuleechee aluurchin hurts elbegdorj nariig uter turgen barivchilch shorond hataah ajil hiivel dahiad songogdono yadaj
Хариулах
202.9.40.221
2024/06/07
0
1
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
Хариулах
2405:5700:310:7644:69c3:e762:b31d:3d47
2024/06/07
0
1
Оджаргал үнэхээр даруухан хүн бн мак н Номтойбаяр хажууд үнэхээр эрүүл сэтгэхүйтээ хүмүүс бн
Хариулах
2405:5700:310:7644:69c3:e762:b31d:3d47
2024/06/07
0
0
Мэдэмхийрч хоосон ярьж муулж байхын оронд ийм л юм бүтээх хэрэгтэймаш сайн
Хариулах
103.168.34.104
2024/06/07
0
1
Ene Oyuuka 2-iinbolovsrol medley yag tentsuu Gehsee O ni 2 dajgui nom bichsen shuu E odoogoor hevleld ugeegui baigaa bolov uu?
Хариулах
202.179.27.17
2024/06/07
3
2
Ойрын 4-3 жилд ерөнхийлэгэч юу хийж байгаа тухайгаа өөрийгээ рекламдаад байх юм. Ерөнхийлэгчийн сонгууль угтаа арай болоогүй баймаар сан. Үе үеийн ерөнхийлэгч нараас арай л өөр юм даа. Бас Баттулга ерөнхийлэгч асан чинь одоо Оюунэрдэнийн зөвлөх хэвээрээ юмуу. Бас Баатар нь ерөнхийлэгч, ерөнхий сайд хоёрт алинд нь юу хийж өгдөг юм бэ. Толгой эргэчих юм. Орой болгон бас Оюунэрдэнийн Элбгээ ерөнхийлэгчийн талаарх хэрүүл. Эбэ бол Оюука тантай зүйрлэхээргүй боловсрол мэдлэгтэй, улс төрийн туршлагатай, олон улсад нэртэй, данстай хүн шүү дээ. муулах тусам улам гялалзана гэдгийг бодох л хэрэгтэй.
Хариулах
202.55.188.37
2024/06/07
2
1
Эргүү элбэгээ илжигээ юуг нь өмөөрөх вэ дээ.үнэнийг хэлэхэд шууд алахад ч харамсмаар.олон улсад ч гэх шиг,олон улсад элбэгээг яаж мэдэх вэ дээ.хэдэн үеэрээ устаж алга болоосой.бүхэл бүтэн улсыг ард түмэнтэй нь өмхий п...хуулиа яриад нүдээ эргэлдүүлээд ирээч хар тамхичин п.. минь
Хариулах
59.153.112.76
Өчигдөр
1
0
Элбэгдорж амааараа Худлаа ярьсан хурэлсух еронхийлогч Бодитой ажил.хийж байна Мак компани хунсний хувьсгалын ажилд орох хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно 15 цагийн өмнө
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа 16 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? 18 цагийн өмнө
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу 22 цагийн өмнө
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна Өчигдөр
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв Өчигдөр
Улаанбаатарт 17 градус дулаан байна Өчигдөр
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ Өчигдөр
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал Өчигдөр
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй Өчигдөр
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй Өчигдөр
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв Өчигдөр