З.Мэндсайхан: Баруун бүсэд 100 гаруй үйлдвэртэй болсноор 1 сая малын түүхий эд боловсруулж, экспортод гаргана

О.Шүрэнцэцэг
2024/06/06

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг УИХ-ын чуулганы отгон хуралдаанаар баталсантай холбогдуулан тус хөтөлбөрийг санаачлагч Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайханаас тодрууллаа.

-“Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжих нөхцөл бүрдлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

- “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг өргөтгөх, шинээр нээхэд зориулж нийт 2.19 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор тусгасны 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс,  1,51 их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулна.

Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуй нэгжүүдэд маш хэрэгтэй зүйл болсон гэж үзэж байгаа.

-Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн парк хөтөлбөрийн хүрээнд нэлээд амь орох нь ээ?

-Тийм ээ, Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн паркын бүтээн байгуулалтын хүрээнд баруун бүсэд 100 гаруй жижиг үйлдвэр шинээр баригдаж, 1 сая малын түүхий эдийг боловсруулж, экспортод гаргах гарц нээгдэнэ. Мөн тухайн бүс нутагт 2200 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, малчид маань малын түүхий эдээ цагаан алт болгож, үнэд хүргэх боломж нээгдэж байгаад баяртай байна.

-Баярлалаа, танд амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:9ce7:2189:94c:c710:f6b0
2024/06/06
0
0
Buh maa-n tuuhii edee bolovcruulj exportond gargana gehiin, Standardt, zohistoi adil ni haana bna. Haa-n said baisan hun iim l yum yarihaas ichih heregtei.
Хариулах
102.88.83.115
2024/06/06
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18