Сэтгүүлчид эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэв

Ц.Цэрэнбадам
2024/06/03

УИХ дахь МАН-ын бүлэг отгон хуралдаанаа хийж хийсэн ажлаа тайлагналаа. Тэд өөрсдийгөө хариуцлагатай сайн ажилласан гэж дүгнэсэн бол парламентийн сэтгүүлчид тэднээс хэвлэлийн эрх чөлөө нэхэн шаардсан юм.

-Ийгл телевизийн тоймч Г.Улсболд:  Үзэл бодлоо илэхийлэх эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүд дараагийн парламентад шилжлээ. Эдгээр хуулиудыг хэлцээгүй шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бид хэлэлцэхээр шийдсэн асуудлуудаа бараг бүрэн шийдсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-аас өргөн барьсан олон хуулиудыг батласан. Өөрийн чинь асуусан хуулиуд дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Ийгл телевизийн сэтгүүлч Б.Балжинням:  Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл юу болсон бэ? Эрүүгийн хуулийн 13.14 -р заалтад тайлбар  оруулах тухай заалт буюу  улс төрд нөлөө бүхий этгээдийг шүүмжилсэн сэтгүүлчийг цагдаад өгөхийг хориглоно гэж оруулсан хуулийн төсөл юу болсон бэ?

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ хуулийн төсөл бүлгээр хэлцэгдээд дэмжигдсэн. УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн барьсан. Шүгэл үлээгчийн тухай хуулийн хамтатгана гээд татагдан.

-Ийгл телевизийн сэтгүүлч Б.Балжинням:  Энэ парламентийн хугацаанд Хэвлэлийн эрх чөлөөний индэксээр 20 гаруй байр ухарчихлаа. Цаашдаа ямар ямар хууль дээр эрх зүйн шинэчлэл хийж хэвлэлийн индексийг сайжруулах шаардлагатай гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ бол бодит үнэн. Бид энэ дээр холбогдох хүмүүсээс нь санал асуулга тавьж асууя гэсэн санал хүртэл гаргасан. Энэ их хурлын нэг онцлог нь  бид Хэвлэлийн зөвлөлийн мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр анх удаагаа сонссон. Хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хангая, хүний нөөцөө бэлтгэе дэмжлэг үзүүлж ажиллая гэдэг талаас нь асуудлыг сонссон.

Ингэхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ хоёр ялгагдахаа байлаа. Редакцтай байх, сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцалдаг, хамгаалдаг байх эрхийг нь олгох ёстой дээрээ хамтрач зэрэг асуудлаар санал нэгдсэн.

-Зариг.мн сайтын ерөнхий редактор Ш.Адъяамаа:  Энэ парламентийн үед хамгийн их сэтгүүлчийн эрх зүйн байдал дордсон,  хамгийн олон сэтгүүлч шалгагдаж байгаа буюу Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн өгсөн мэдээллээр 20 гаруй сэтгүүлч Эрүүгийн хэргээр шалгагдаж байна. Та бүхэн хэвлэлийн эрх чөлөөг сайжруулах тал дээр ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлийг эгүүлэн Зөрчлийн тухай хуульд оруулах тал дээр бодитой шийдэл хэлж чадах уу?

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бид хэвлэлийн эрх чөлөөг цаашид яаж хангах, олон нийтийн мэдэх эрхийг хэрхэн хангах тал дээ мөрийн хөтөлбөртөө дэд хэсэг болгож оруулсан. Одоогоор мөрийн хөтөлбөрийн талаар ярих хуулийн хугацаа эхлүүгүй байгаа учраас тухайн үед нь бид дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.  


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2001:9b1:4122:4800:d657:f02d:eb:2e28
2024/06/04
0
0
BOLESHEVIKUUDAAS ZUSEE NUUSAN ULAAN KOMMUNISTUUDAAS HEVLELIIN ERH CHULUU NEHEED BH YUM
Хариулах
103.212.118.109
2024/06/03
0
0
Ийм ийм юм хийсэн гэж ярих болохоос хийнэ гэж ярих цаг мөн үү ! Тэгээд бас ичихгүй хариуцлагатай ажилласан гэж өөрсдийгөө дүгнэчихжээ , МАН-н энэ 3 хүн маш сайн худлаа ярьдаг юм бна , , Ийм хүмүүс дахин сонгогдвол хэцүү , шүү
Хариулах
103.212.118.109
2024/06/03
0
0
Эрх барьж байгаа нам нь өмнөх сонгуулиар амласан Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй иргэдээ тэнэг гэж басамжлан хуурч байхад нийгэмд үнэн гэж бна уу ,?
Хариулах
2405:5700:300:a2d2:741a:2663:26c6:9165
2024/06/03
0
0
Manai setguulchdiin erh bagadaagui Dee oorsdoo heregt holbogdood baigaa bolohoos
Хариулах
202.55.188.40
2024/06/03
0
0
Зөв Сарантуяа, Оюунчимэг, Жаргалмаа,Адьшаа гээд сэтгүүлч нэр зүүсэн юмнууд их хуралд их бна сайн асуу. Зөвхөн өөрсдийгөө хайцаалагч нар
Хариулах
Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27