1200 үнээ бүхий ‘’Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор’’-ын шавыг тавилаа

Ц.Цэрэнбадам
2024/06/03

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Шагойко Вадим Викторович, Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай уулзалт хийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах 5 санамж бичгийг үзэглэсэн.

Нийт 1200 үнээ бүхий ‘’Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор’’ 2 аж ахуй байгуулах бүтээн байгуулалтын шав тавих болон орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр бий болгох судалгааны ажлаар Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.

Тус 2 аж ахуйг Сэлэнгэ аймагт байгуулах бөгөөд сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үхрийн чанар, нэгжээс авах ашиг шим, үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү импортыг бууруулах цаашид экспортыг дэмжих зорилготой.

Мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтарсан трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монгол Улсад байгуулах, Малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуй салбарт боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18