Өнөөдрийн байдлаар 4130 метр хашаа буулгаад байна

Ц.Цэрэнбадам
2024/06/03

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 метр хашаа, стандарт хангуулах шаардлагатай 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гарааш, объект болон найман хаалт байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга хэлэв. Уг ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

 Үргэлжлүүлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа арга хэмжээ-2024” газар чөлөөлөх ажлын явцыг танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд 244 байршилд 9943 метр хашааг буулгана. Өнөөдрийн байдлаар 135 байршилд 4130 метр хашааг буулгасан. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, бетонон суурьтай 57 метр төмөр хашаа

  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо,  43 метр төмөр хашаа

  • Сонгинохайрхан дүүргийнийн 37 дугаар  хороо, Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талд 71 метр төмөр хашаа зэргийг буулгажээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Энэ хүрээнд “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.

Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөгөө батлаагүй тохиолдолд барилгын зөвшөөрөл олгохгүй байх

  • Хур хог үүсдэг байршлуудад камер суурилуулах

  • Гар дээрх худалдааг цэгцлэх

  • Лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах

  • Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх

  • Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:744f:b9f1:a3d5:b21
2024/06/03
0
0
Ха ха дүр үзүүлсэн ажил уу
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18