Энэтхэгийн Ерөнхий сайд Моди гурав дахь удаагаа сонгогдохоор байна

Ц.Цэрэнбадам
2024/06/03

Дөчин дөрвөн өдөр үргэлжилсэн сонгуулийн санал хураалт дууслаа. Урьдчилсэн дүнгээр Энэтхэгийн Ерөнхий сайд Моди гурав дахь удаагаа дараалан сонгогдох төлөвтэй байна.

Модигийн тэргүүлдэг эвсэл Парламентын доод танхимд 342-оос 401-ийн хооронд суудал авахаар байна. Харин сөрөг хүчин болох “Энэтхэг” эвсэл 109-өөс 201-ийн хооронд суудал авах урьдчилсан таамаглал гараад байна. Доод танхимын 534 суудлын 272 суудлыг авсан тохиолдолд олонх болох боломжтой.

Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа сонгуулийн үр дүн 6 сарын 4-нд гарна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Модигийн тэргүүлдэг эсвэл өөрсдөө 400 орчим суудал авна гэж тооцоолж байсан. Урьдчилсан дүнгээр тэд тэр хэмжээндээ хүрэхээргүй нөхцөл байдал харагдаж байна.

 Хойд Энэтхэгт олон жил хүчтэй байж ирсэн Модигийн нам энэ удаа Энэтхэгийн өмнөд бүс нутагт ч багагүй ялалт байгуулсан шинэ амжилт үзүүллээ.

Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байгаа энэ үед улс төрийн хүчнүүд өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлсээр байна.  Тухайлбал, сөрөг хүчин болох Конгрес намын удирдлага хэлэхдээ, “Энэтхэг” эвсэл 295 суудал авахаар байна гэж мэдэгдсэн. Харин эрх баригчид өөрсдийгөө 370 орчим суудал авна гэсэн хүлээлттэй байна.

Энэтхэгийн энэ удаагийн сонгуульд 970 сая сонгогч санал өгөх эрхтэй байснаараа урьд хожид байгаагүй нүсэр, олон хоног үргэлжилсэн сонгууль боллоо.

Цаг агаар хэт халуун байсан нь сонгогчдын ирцэд нөлөөлсөн нэг хүчин зүйл байлаа. Нийт сонгогчдын 58.3 хувь нь санал хураалтад оролцжээ.

Моди 272 болон түүнээс дээш суудал авч чадвал эрх мэдлээ хадгалж үлдэх бөгөөд реформуудаа үргэлжлүүлж том төслүүдээ урагшлуулж чадна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 59 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19