С.Энхболд: Баруун 4 аймаг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо

О.Шүрэнцэцэг
2024/05/28

Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний тэргээр хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 60 ширхэг Land Cruiser 78 Diesel High маркийн автомашиныг нийлүүлсэн.

Тэгвэл энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 35 иж бүрдэл тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлн авах юм. Тэгвэл өчигдөр  Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн түргэн тусламжийн автомашиныг баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: 

Энэхүү түргэн тусламжийн автомашин нь яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч гэх мэт 22 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

БНПУ-ын нөхцөлт зээлийн дагуу нийт 33 түргэн тусламжийн автомашиныг хүлээн авсан бөгөөд Улаанбаатар хотын төв эмнэлгүүд болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хуваарилах юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн машины парк шинэчлэл болон  эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Элчин сайдын яамны хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс дахин гүн талархал илэрхийлж байна." хэмээлээ.

Төслийн хүрээнд түргэн тусламжийн 33 автомашиныг хүлээн авахаас гадна эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 автомашинтай болсон юм. Тус машины тусламжтайгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэж байна.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэн: 

Сүүлийн гурван жилийн хугацаанд Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд түргэний авто машины парк шинэчлэлийг үе шаттай хийгдэж байна. 2022 онд туулах чадвар сайтай Land cruiser 78 машин нийлүүлж, 2023 онд Nissan Patrol машиныг нийлүүлж байсан бол өнөөдөр бид олон улсын стандартад бүрэн нийцсэн авто машинтай болж байна. Хөдөө орон нутагт энэ төрлийн автомашин нийлүүлэгдсэнээр иргэдэд хүрэх яаралтай тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болох боломжтой боллоо.

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал О.Одбаяр: 

БНПУ-ын хөнгөлөлттэй зээлээр нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн яаралтай түргэн тусламжийн автомашинтай болсондоо баяртай байна. 2022 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаад Увс аймагт туулах чадвар сайтай Nissan Patrol автомашиныг хүлээн авч байсан. Тус машинаар бид алсын зайн дуудлагадаа явж, иргэдэд тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэж байсан бол өнөөдөр ийнхүү дахин нэг автомашинтай болсноор энэ төрлийн тусламж, үйлчилгээ илүү иргэнд хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км алслагдсан учраас зарим хүнд өвчтөнийг Улаанбаатар хотруу тээвэрлэхэд хүндрэлтэй байдаг байсан. Тэгвэл тус бүрэн тоноглогдсон автомашины тусламжтайгаар хүнд өвчтөнг ая тухтай орчинд тээвэрлэх, энэ явцдаа шаардлагатай эмчилгээг хийгээд явах боломжтой боллоо. Энэ ташрамд ЭМЯ, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдод талархал илэрхийлье.

Говь-Алтай аймгийн Нэдсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайхан: 

Баруун дөрвөн аймгийн яаралтай тусламж, үйлчилгээ нэг шатаар ахилаа гэж харж байна. Өмнө нь бид Пургон автомашинаар л тусламж, үйлчилгээг үзүүлж ажилладаг байлаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр бүрэн тоноглогдсон яаралтай тусламжийн автомашинтай болж байна.

Манай аймгийн хувьд баруун аймгуудруу явах автозам өнгөрдөг учраас ослоос шалтгаантай гэмтлийн дуудлага их ирдэг. Тэгвэл өнөөдөр тус автомашины тусламжтайгаар бид иргэдэд яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна.

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Ганчимэг: 

Манай аймагт сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг болох яаралтай түргэн тусламжийн машиныг үе шаттайгаар солих ажил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. 2023 онд бүрэн тоноглогдсон хоёр түргэн тусламжийн автомашинтай болж байсан бол өнөөдөр тусгай тоноглогдсон автомашинтай боллоо. Манай аймгийн хувьд алслагдсан сум ихтэй учраас хөдөө орон нутгийн дуудлага их ирдэг. Тэр дуудлага бүрт хүрч ажиллахад таатай нөхцлийг бүрдүүлсэн машинтай болсондоо баяртай байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.190
2024/05/28
0
0
songuuli
Хариулах
2407:6400:c000:50f:502e:bcca:b820:94c5
2024/05/28
0
0
ene luivarchin em shahaj bayjaad heregee haalgaad yvj bn uu ? yaj pyldaj yvsan ch gishuun bolohguiee !
Хариулах
103.9.90.100
2024/05/28
0
0
БАРУУН 4 АЙМАГ ГЭЖ БАЙХГҮЙ БАРУУН 5 АЙМАГ ГЭЖ БАЙДАГ Ш ДЭЭ
Хариулах
Шинэ мэдээ
Нийслэлд +25 градус дулаан байна 8 минутын өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 16 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 16 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 16 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 17 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 18 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 19 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 19 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 20 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 20 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 21 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 21 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 22 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр