Ашигт малтмалын лицензийн сонсголд долоон сайд, аймгийн засаг дарга нар оролцоно

О.Шүрэнцэцэг
2024/05/21

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.05.21) хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд  Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар оролцов.

Хянан шалгах түр хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна. Тус хуралдаанаар  сонсголыг Түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргалж дөрвөн асуудал, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцаг онцоллоо.

Тодруулбал, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны асуудлаар Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу олгож, бүртгэж, баталгаажуулсан эсэх; 

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн эсэх; 

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байгаа эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах юм байна. Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх асуудлын хүрээнд Тусгай зөвшөөрлөөр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;

Нөөцгүй болон нөөц нь тодорхойгүй тусгай зөвшөөрлүүд, олборлолт явуулахгүй байгаа боловч бүтээгдэхүүн экспортолж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл; 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт асуудлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгож, хяналтыг хэрэгжүүлсэн эсэх;

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын борлуулалт, татвар ногдуулалт, төлөлт, хяналтын талаар хэлэлцэнэ. 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагнах, хураах үйл ажиллагаа, АМНАТ ногдуулалт, өр төлбөр, өр төлбөртэй ААН-ийн экспортын асуудал, тусгай зөвшөөрөлгүй экспортлогч этгээдийн АМНАТ, жишиг үнэ; Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудлууд, ТӨҮГ-ын балансын бус нөөц, бага агуулгатай хүдрийн борлуулалт, дагалдах ашигт малтмалын АМНАТ, тусгай зөвшөөрөлгүй экспортлогчдын асуудлаар нээлтэй сонсгол зохион байгуулах юм байна. Сонсголд нийт 115 гэрчийг оролцуулахаар дуудсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.168
2024/05/22
0
0
шүүхээр шийтгүүлсэн хүн даргалаад байх нь ч онцгүй л байна даа цэрэнпунцаг өөөрөө даргалаач дээ мэдэхгүй байгаа юм уу зөвлөхөөрөө бэлдүүлээч дээ
Хариулах
2407:6400:c000:50f:502e:bcca:b820:94c5
2024/05/21
0
0
uuruu yltai Enhamgalan hend yl tulgah ve ?
Хариулах
Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 14 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 14 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 15 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 19 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 19 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27