УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төвийн бүсэд нэр дэвших эрхээ авлаа

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

МАН-ын бага хурал энэ сарын 20-ны өдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн тавдугаар тойрогт УИХ-ын гишүүн Г.Дамдинням нэр дэвших эрхээ авлаа. 

Тэрээр 2020 онд Дархан-Уул аймгаас хоёроор буюу нийт гурван мандатын хоёрдугаарт эрэмбэлэгдэн сонгогдож байсан билээ. Энэ удаагийн УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг байсан тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын 27 ажлын хэсэгт орж ажиллан нийт 18 хуулийн төсөл боловсруулж батлуулсан. Мөн Дарханы замын ажлын хэсэг болон Боловсролын багц хууль тэр дундаа Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон хуульчлах ажилд идэвхийлэн оролцож байсан юм.  2020 онд Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нарын гишүүд нь хамгийн эвтэй, ажил хэрэгч  байсныг хэвлэлийнхэн болон орон нутгийн иргэд нь онцлон ярьж байсан удаатай.

Түүний товч намтрыг танилцуулбал:

БОЛОВСРОЛ

  • Дархан-Уул аймгийн ЕБС, 1989-1999
  • МУБИС, Нийгэм судлал, эрх зүйн багш бакалавр, 2000-2004
  • МУБИС, Улс төр судлалын магистр, 2005-2007
  • Канад, Бритиш Колумбын их сургууль, Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр, 2013-2015
  • Бритиш Колумбын их сургууль, Докторант

 

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • Байгаль орчны сайдын зөвлөх, 2008-2009
  • БСШУ-ны сайдын зөвлөх, 2009-2010
  • ШУТИС, Нийгмийн хөгжил, эдийн засгийн проректор, 2010-2013
  • Бритиш Колумбын их сургуулийн судлаач, 2015 -2017
  • “Прокон Майнинг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2017
  • УИХ-ын гишүүн, 2020-2024
  • УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, 2021-2022

 


0
angry
0
care
6
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.92.42
21 цагийн өмнө
0
0
Хошин шог!!!
Хариулах
202.72.245.121
Өчигдөр
0
0
Энэ яаж гарах вэ дээ . МАН ч их буруу сонголт хийж дээ
Хариулах
2405:5700:303:97a1:8968:ad27:7ad3:8ec5
Өчигдөр
0
0
Ха ха энэ новш гарлаа юу
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18