“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана

Ц.Цэрэнбадам
2024/05/20

“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана. Тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байсан бол энэ жил 10 км-т 1866 гүйгч, 21 км-т 917 гүйгч, 42 км-т 180 гаруй гүйгч бүртгүүлсэн байна.

Энэ жил 5км-ийн зайд гүйхээр 8000 гаруй хүн бүртгүүлжээ. 5 км-ийн гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна. Гэр бүлийн гүйлтэд 1100 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 29 хүн бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын гүйлтэд бүртгүүлэгч болон энгэрийн дугаар авах иргэдийн идэвх нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн иргэдээс 7100 гаруй нь энгэрийн дугаараа авлаа. Энгэрийн дугаарыг энэ сарын 25-ны өдрийг хүртэл тараах бөгөөд дараах цэгүүдэд олгож байна.

5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:

2024.05.01-05.20-ны 09:00-18:00 цагт - 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороо

2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт - Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 

1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:

 2024.05.15-05.20-ны 11:00-20:00 цагт

  • Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд

2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт

  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.

Бүртгүүлэх холбоос:

Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/

Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.216
Өчигдөр
0
0
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18