Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Ц.Цэрэнбадам
2024/05/20

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж буй. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

НОБГ-ын дарга А.Дашням үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас 4 удаагийн үер болсон. Үерт нийт 96 хорооны 31,6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, байгууллага, 231 тээврийн хэрэгсэл өртсөн. Мөн 21 байршилд гудамж, зам талбай усанд автсан бөгөөд 74,023 хэрэглэгч цахилгаангүй болсон. Үерийн үед хэрхэн ажилласан талаар  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой комиссын ажлын алба хамтран “Үерийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сургамж, туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг байгууллага тус бүрээр боловсруулан, нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Цаашид байгууллагууд болзошгүй үерийн үед ажиллах бэлэн байдлыг зөвлөмжийн дагуу хангах шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг дарга нарт гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд сайн дурын хэсгийг байгуулж ажиллах талаар үүрэг өгсөн. Иймд сайн дурын үйл ажиллагааг дэмжих замаар, хүн хүчний нөөцөө нөхөж, дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрчимтэй ажиллуулж, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай” гэв.

Мөн нийслэлийн Гамшгаас хамгаалах инженер техникийн 9 албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18