О.Номинчимэг ​​:Үл хөдлөхийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй дүйцүүлж байж татвар авахгүй бол тэгш бус байна

Ц.Цэрэнбадам
2024/05/20

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон татварын асуудлаар Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ардчилсан, чөлөөт эдийн засгийн гол чухал зүйл нь хувийн өмч. Хувийн өмчтэй бол татвар төлөх асуудал байдаг. Сүүлийн үед "Хангай" зочид буудлыг хөндөж, 20 гаруй жил татвар төлөөгүй байна, төлөх шаардлагыг тавьсан. Тус зочид буудал 2010 онд 600 сая төгрөгөөр үнэлэгдэж, жилийн зургаан сая төгрөгийн татвар ногдуулалт бий.

Хотын эдийн засаг үл хөдлөх эд хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаанаас авсан татвараар бүрддэг. Энэхүү татварын мөнгийг иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татварт шударга бус зүйл байна. Үүнийг засаж, залруулах ёстой байр суурьтай байгаа юм. 

Жишээлбэл хотын А бүсэд гурван давхар "Мандухай" зочид буудал байгаа. Уг буудал анх 17.6 сая төгрөгөөр үнэлэгдэж, жилдээ үл хөдлөхийн нэг хувийн татвар буюу 170,000 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байна. Гурван давхар объектын үнэлгээ 17.6 сая төгрөг байгаа нь хуучин Приус загварын машин ч авах боломжгүй үнэлгээ.

Сард 1.5 сая төгрөгийн цалинтай хүн дээрх үл хөдлөхийнхөөс илүү татвар төлж байгаа. Энэ нь тэгш бус.

Дөрвөн давхар барилгатай "Элбэг" их дэлгүүр 180 сая төгрөгөөр үнэлэгдэж, нийслэлийн төсөвт жилдээ 1.8 сая төгрөг төлдөг.

"Home plaza" олон худалдаа үйлчилгээ явуулдаг, шөнийн цэнгээний газар байсан хэрнээ 1.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь Зайсан дахь нэг том орон сууцны үнэтэй дүйцэхүйц байна.

Үл хөдлөхийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй дүйцүүлж байж татвар авахгүй бол тэгш бус байна. Хөдөлмөр эрхэлж буй хүний орлогоос 10%-ийн татвар авдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн анхны бүртгэлийн үнэлгээгээр татвар төлдөг нь татвараас зайлсхийх хэрэгсэл болоод байна.

Татварын хуульд улсын бүртгэлд анх бүртгүүлсэн үнэлгээгээр татвар төлж байгаа юм. Энэ гажуудлыг засахын тулд хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр бүртгэгдэж, татвар төлдөг болговол баялгийн тэгш хуваарилалт, шударга ёс татварын орчинд бүрдэнэ гэж харж байна" гэж ярилаа.

Нийслэлд зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад хамгийн багаар үнэлэгдсэн найман объект байгаа аж.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.66
Өчигдөр
0
0
Хийж буй ажилд нь амжилт хүсье
Хариулах
202.70.46.20
2024/05/20
0
0
Шийдвэр гаргагчид, улс төрчид үнэлгээ, татвар тэгш бус байгааг мэдсээр байж асуудлыг өөрчлөхгүй байгаа нь бас асуудал шүү!
Хариулах
66.181.183.168
2024/05/20
0
0
түргэн үнэлгээ тогтооглогоод татвараа аваач дээ нийслэл өмчүүдээ буцажж авбал таарна бүгд хувьчлал нь буруу байгаа даа шалгаад үзэхээр шүү одоо хуульч нар удирдалга байгаа болохоор хуулийн дагуу ажлаа явуулаач дээ
Хариулах
66.181.183.168
2024/05/20
0
0
татвар авахгүй юу хийж байсан юм вэ 17 сая ын үнэтэй зочид буудал юу байхав дээ элэг хөшиж уналаа
Хариулах
66.181.191.66
2024/05/20
0
0
яг бодож явсан зүйл хөнджээ. Гэтэл би өмчилдөг 5 метрийн лангуундаа жилд 1 сая төгрөг төлж байна
Хариулах
103.9.90.100
2024/05/20
0
0
УГ НЬ ЭНЭ МАНДУХАЙ ЗОЧИД БУУДАЛ Л ГЭХЭД ЖИЛД 17 САЯ ТАТВАРТ ӨГМӨӨР ЮМ. ХАА ГАЗАР ЯГ ЭНЭ МАНДУУХАЙ ШИГ
Хариулах
103.9.90.100
2024/05/20
0
0
цагийн орлогын мөнгө ш дээ. хаа газар ингэж татвараас зайлсийгээд сурсан нөхдззд их .Монголоор дүүрэн. .Гэтэл төр засгийн ганц чаддаг ажил нь өдөр шөнөжин зовж зовж олдог төрийн албан хаагдчийн цалингаас маш их татвар авдаг
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18