''ХушХан'' Европын Холбооны органик стандартын шаардлагыг хангасан хүнс үйлдвэрлэлийн салбарын анхдагч брэнд боллоо

О.Шүрэнцэцэг
2024/05/20

ХушХан брэндийг үйлдвэрлэгч “Норд Роуд” ХХК дэлхийн хамгийн өндөр шалгууртай стандартуудын нэг болох Европын Холбооны Органик Бүтээгдэхүүний сертификатыг амжилттай гардан авлаа.

EU Organic Certification

Европын Холбооны Органик Стандарт нь  түүхий эдийг  бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л шатанд хүнсний аюулгүй байдлыг хангаж, химийн бодис ашиглахгүй, хүний эрүүл мэндийг дээдлэхийн зэрэгцээ байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглан, хамгаалж, эко системд сөрөг нөлөөлөлгүй үйлдвэрлэл эрхэлж, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулж буй компаниудад олгогддог нэр хүндтэй баталгаажуулалт юм.

Европын Холбооны Органик Стандарт нь зөвхөн Европын холбооны улсуудаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд  баталгаажуулалт хийгдсэн бүтээгдэхүүнийг “Органик” шошготой борлуулах зөвшөөрлийг олгодог аж.

Уг стандартын шошго нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, байгалийн олон янз байдлыг хадгалах, хамгаалахад чиглэсэн хариуцлагатай үйлдвэрлэлийг илэрхийлэхээс гадна, гений өөрчлөлтгүй байдлыг тодотгодог тул хэрэглэгч нар зөвхөн тус шошготой бүтээгдэхүүнийг өргөнөөр худалдан авах хандлагатай байдаг билээ.

НОРД РОУД ХХК нь өнгөрсөн 4-р сард олон улсын стандартын баталгаажуулалтаа дахин хийлгэж ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны гэрчилгээгээ гардан авсан юм.

Дэлхий дахинд органик хүнсний бүтээгдэхүүн нийт зах зээлийн 10%-ийг эзэлдэг ба “Эрүүл хүнсээр дэлхийг дайлна” уриатай ХушХан брэнд тус зах зээлд хөл тавьсан Монголын анхны компани болж байна. Улмаар Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэр дундаа органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн тавцанд гаргахад нэг шат ахиулсан онцлох үйл явдал боллоо.

 

Эх сурвалж: Lemon Press


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18