Олон улсын жишиг: ''Цэвэр гарын дүрэм'' үйлчилсэн хувийн өмч л хамгаалагддаг

О.Шүрэнцэцэг
2024/05/20

30 жил өнгөрсөн ч ардчилал бөгөөд чөлөөт зах зээлийн зарчим, түүний сонгодог ойлголт манайд төлөвшөөгүй хэвээр. Дэлхий нийтэд өдгөө улс төрийн зүүн, барууны чиг баримжаа байраа сольсон гэхэд болохоор болчихлоо. Ардчилсан гэгдэх намууд өөрөө зүүний бодлого баримталж, сонгуульд амжилт олж байна. Угтаа хүний эрх, жендер ярьдаг нь баруун биш зүүний бодлого гэж тодорхойлогддог, АНУ үүгээрээ цэвэр либералистуудад шүүмжлүүлдэг болсон.

Манайд ч мөн адил жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчим, хувийн өмчийг хууль ёсны дагуу, шударгаар олж авах ойлголтын талаар нийтээрээ мэдлэг маруухан байгаа нь харагддаг.

Бидэнд “зорилготойгоор суулгасан” ердийн ойлголтоор, хувийн өмч л бол түүнийг хамгаална. Ямар ч арга замаар олж авсан эсэхээс үл хамааран, хувийн өмч л бол түүнд төр, хууль халдаж болохгүй. Хэрэв халдвал энэ коммунизм ба чөлөөт зах зээлийн онолоос ухарсан үйлдэл гэж нийтийн ухамсарт санаатайгаар буруу ойлголт бий болгосон гэж анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, зорилго нь аргаа зөвтгөнө гээд хууль тогтоомж, нийтийн эрх ашиг, ёс суртахууныг уландаа гишгэн байж, ард түмний өмчөөс бохир гараар хулгайлан авсан хөрөнгөө миний “хувийн өмч”, тийм учраас хэн ч халдаж болохгүй гэх нь эсрэгээрээ ардчилал, чөлөөт зах зээлийн эсрэг гэмт хэрэг гэж олон улсад үздэг.
Английн хуульд голчлон ашигладаг, “Clean hands doctrine” буюу “Цэвэр гарын дүрэм” нь хувийн өмчийг хууль ёсны эсэхийг ялгаж, салгахад баримтлах хэм хэмжээ буюу шалгуур болдог аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь Нийслэлийн өмчид буцаан авсны дараа “хувийн өмчийг төр булаалаа” гэдэг мессежийг түмний хөрөнгийг луйвардаж авсан цөөнхийн зүгээс санаатайгаар тараасан. Үүний хариуд Монгол Улсад гагцхүү хууль засаглах ёстой гэсэн зарчмыг баримтлан, 30 жилийн туршид бугшсан асуудлыг гурван сарын дотор нэг тийш болгосон гэж болох Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Цэвэр гарын дүрэм”-ийг жишээлэн тайлбарласан нь анх анхаарал татсан юм.

Түүнийхээр, хувийн өмчид “Цэвэр гарын дүрэм” үйлчилсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувийн өмчийг цэвэр буюу хуулийн хүрээнд л олж авсан бол түүнийг хамгаална. Харин анхнаасаа хууль зөрчиж, “Бохир гар”-аар хувьдаа завшсан гэвэл асуудал өөрөөр яригдах ёстой.

Цэвэр гарын дүрэм ёсоор хууль бусаар олж авсан хувийн гэх өмчийг хуулийн дагуу төрд буцаан авахгүй байх нь нийтийн эрх ашиг, зан суртахууны эсрэг эс үйлдэл болно гэж эрдэмтэд үздэг.  Тухайлбал, Англид “Бохир гар” гэх ойлголтыг 1700-аад оноос хойш хууль тогтоомждоо хэрэглэж иржээ. Английн хуульч Лэй Эллинс өөрийн бүтээлдээ “Бохир гар”-ын жишээ болгон:

  • Нотлох баримтыг хуурамчаар үйлдэн хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх;
  • Авлига өгөх, амлах байдлаар гэрээ, хэлэлцээр байгуулах;
  • Мэдээллийн давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн ойр хүмүүстээ давуу байдал бий болгох, өмч хөрөнгө олж авах зэргийг дурджээ.

Үүнээс харахад, зөвхөн хувийн өмч гэлтгүй аль ч төрлийн хуулийн маргаанд цэвэр эсвэл бохир “гар” оролцсон эсэхийг шалгадаг, түүнийг шалгуур үзүүлэлт болгодог жишиг бий аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тухайд л гэхэд “бичиг баримтыг хуурамчаар үйлдэн төрийн байгуллагаас хууль бус шийдвэр гаргуулсан”, “төрийн болон нийтийн өмчийг хууль бусаар бусдад худалдан борлуулж завшсан”, “төрийн өмчийг хариу үнэ төлбөргүй хувьдаа авч завшсан” зэрэг бохир гар оролцсон үйлдлүүд яригддаг.   Тийм ч учраас цэвэр хуулийн гаргалгааг гаргаж тавихад, цэвэр бус аргаар төрийн өмчийг луйвардаж авсан этгээд маргаж чадаагүй бөгөөд Нийслэлийн байр суурийг шууд хүлээн зөвшөөрсөн байна.

Өдгөө мөн “Хангай” зочид буудлын асуудал ид яригдаж, олны анхаарал татаж байна. Мэдээж бас л хувийн өмч хэмээн цэцэрхдэг. Гэвч өнгөрсөн хугацаанд татвар төлөөгүй, засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн гэх мэт асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг шаардлага тавьж байгааг олон нийт талархан хүлээн авсан. Үүнд мөн л “Хувийн өмчийг ямар ч үед шууд хамгаалах ёстой” гэхээс илүү, энэ өмч хувьд анх шилжсэн цагаас хойш “Цэвэр гарын дүрэм”-ээр явж ирсэн эсэхэд анхаарал хандуулах ёстой.
Хэрэв үгүй бол төр хуулийн хүрээнд шаардлага тавих эрх зүйн бүрэн боломжтой юм.

Өмнө нь “Цэвэр гарын дүрэм”-ийн тухай ойлголт төдийлөн сонсогдож байсангүй. Google орчинд ч монгол хэлээр огт дурьдаагүй байгаагаас харахад бид хувийн өмчийг шударгаар олж авсан байхыг бизнесийн салбарынхнаас шаардахаа мартжээ.

Тэгвэл Нью-Йоркийн болон Английн хуулиар зөвлөх эрхтэй, олон улсын арбитрын байгууллагад ажилласан намтартай Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг энэхүү олон улсын дүрмийг анхлан хэрэгжүүллээ.

Одооноос нийтээрээ хэрсүү байж “хувийн өмч рүү халдлаа, коммунизм руугаа буцлаа” гэхчлэн үг унагааж байгаа нөхдийн үйлдлийг дүгнэхдээ тухайн өмч хөрөнгөө шударгаар олж авсан эсэхийг нь эргэцүүлж нэг үзээд дэлхий нийтийн стандарт болсон “Цэвэр гарын дүрэм”-ийг бодолцож байх нь чухал болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.8
2024/05/20
0
0
Маш зөв. Номинчимэг дарга сайн ажиллаж байгаа.
Хариулах
Шинэ мэдээ
Удаан интернэтээ одоо соль 7 цагийн өмнө
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна 8 цагийн өмнө
Гадаа агаар ямар байна вэ? 8 цагийн өмнө
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо 9 цагийн өмнө
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо 9 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо 12 цагийн өмнө
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 12 цагийн өмнө
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна 13 цагийн өмнө
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 13 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна 14 цагийн өмнө
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав Өчигдөр
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав Өчигдөр
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа Өчигдөр
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов Өчигдөр
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ Өчигдөр
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна Өчигдөр
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ Өчигдөр
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ Өчигдөр