Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2024/05/17

Монгол Улс анхныхаа геопаркийг ЮНЕСКО-д бүртгүүлэх цаг хугацаа ойртжээ. Засгийн газраас эмхлэн байгуулсан Геопаркийн үндэсний хороо Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын заагт орших Шар цавыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн геопарк”-ийн жагсаалтад бүртгүүэхээр эрчимтэй ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк нь олон улсын ач холбогдолтой, онцгой, ховор, гоо үзэсгэлэнтэй хэд хэдэн геологийн өвөөс бүрдсэн, хадгалан хамгаалах, боловсрол, тогтвортой хөгжлийн иж бүрэн үзэл баримтлал бүхий газар нутаг юм. ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк нь геологийн өвийг хадгалан хамгаалахын сацуу геологийн аялал жуулчлалаар дамжуулан шинэ аж ахуйн нэгжүүд, ажлын байрыг бий болгох замаар орон нутгийн иргэдэд орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжийг олгодог.

УУХҮЯ-ны сайд Б.Уянга:

Монгол оронд байгалийн олон сайхан сонирхолтой тогтоц бий. Тэдгээрээс эхний ээлжинд Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын заагт орших Шар цав хэмээх үлэг гүрвэлийн олдвор, ул мөр ихтэй газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна.

Шар цавд Улсын төсвөөс хөрөнгө гаргаад Өмнөговь аймгийн ЗДТГ-аас ч дэмжээд, сургалтын байр зэргийг барьчихсан байгаа. Геопаркийг хөгжүүлэх хүрээнд Японы геологийн албатай ярьж байгаад таван залуу геологичийг Японы гео паркуудаар туршлага судлуулсан. Мөн гео паркийн менежментийн чиглэлээр нэг залуу геологичийг Туркт бэлдээд байна.

Хятадын туршлагаас харахад, байгалийн үзэсгэлэнт газруудаа ЮНЕСКО-д геопарк мөн гээд бүртгүүлчихээр нэг талаасаа үнэгүй сурталчилгаа болдог. Шар цавыг ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк гээд зарлачихвал жуулчид ирнэ, тэр чинээгээр аялал жуулчлал хөгжинө, нутаг оронд ажлын байр бий болно. Эерэг бүх нөлөө нь орон нутагтаа үлдэнэ.

Хятадад төв рүүгээ шилжих хөдөлгөөн их байсан бол геопаркууд хөгжсөнөөр энэ урсгал багассан эерэг нөлөө хүртэл гарсан байдаг. Шар цаваас гадна геопарк болгож хөгжүүлэх боломжит газрууд манайд маш их байгаа. Ганцхан жишээ авахад Хөвсгөлийн Ханх сумын нутаг дахь Соёны нуруу гэхэд хараад ханашгүй үзэсгэлэнтэй. Тэнд байгалийн сайхныг харахаас гадна яагаад ийм шовх шовх нуруунууд үүссэн юм бол, хэзээ ийм тогтоц үүссэн, хаагуур нь уулын алхалт хийж болох вэ зэргээр хийх юмтай аялбал хэчнээн сайхан.

“Mining insight” сэтгүүл, 2024 оны I сар

ЮНЕСКО Геопаркуудын дэлхийн сүлжээндээ бүртгэхийн тулд улс орнуудад тухайн санал болгож буй газар нь

  •  1. Хангалттай хэмжээний талбайтай байх,
  •  2. Сургалт мэдээллийн төвтэй байх, 
  • 3. Үндэсний хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хууль, эрх зүйн орчинтой байх,
  •  4. Доороосоо дээшээ чиглэсэн менежментийн бүтэцтэй байх, 
  • 5. Үндэсний хууль тогтоомжийн дагуу хамгаалагдсан газар нутагтай байх, 
  • 6. Геологийн биет зүйлсийг худалдахыг хориглодог байх,
  •  7. Олны анхаарал татахуйц таних тэмдэг, сурталчилгааны материалтай байх, 
  • 8. Геопаркийн зорилгуудыг биелүүлэхэд чиглэсэн менежментийн төлөвлөгөөтэй байх гэсэн найман үндсэн шалгуурыг тавьдаг байна.



0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.22.79
2024/05/19
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
102.89.22.79
2024/05/19
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
103.168.34.22
2024/05/18
1
0
Энэ одоо хэний хүүхэн...
Хариулах
2603:8002:b00:90:e5bd:5f1d:a7ca:3a10
2024/05/17
1
0
Ямар ч хэрэггүй, ач холбогдолгүй зүйл. Энэ хүүхэн л гадаад явах боломжтой болох юм байна. Өөр ямар ч хэрэггүй юм
Хариулах
66.181.161.132
2024/05/17
0
1
Harin ch ene hvn bhgvi bol iim yum hen ch hiihgvi ee. Ugaasaa gadaadad surch bolowsrood irsen hvn bnle
Хариулах
2603:8002:b00:90:e5bd:5f1d:a7ca:3a10
2024/05/18
1
0
Гадаадад сурсан хүмүүс иймхэн юм хийдэг бол ичиж үхмээр юм. Тэр геопарк гэдгийг хийгээд овойж оцойтол жуулчин татсан улс орон гэж байдаггүй юм. ЮНЕСКО-гийн вебсайт руу орж ямар газрууд багтсан, тэрнээс болоод хэдэн жуулчин очсоныг харчих. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Энэ юу ч мэдэхгүй геологийн ном л уншсан хүүхэн төрийн албанд орчихоод гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулалт ч эрэл хайгуулын салбарт орохооргүй өөрчлөлт Ашигт малтмалын хуулинд оруулах гээд байсан.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18