Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно

О.Шүрэнцэцэг
2024/05/17

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар ямааны угаасан ноолуурыг 2024 оны долоодугаар сарын 1-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс экспортод гаргахаар шийдвэрлэжээ. 

Уул уурхайн бус дахин сэргээгдэх экспортын гол бүтээгдэхүүний нэг, ургадаг алт бол ноолуур. Дэлхийн  ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг Монгол Улс хангадаг. Гэвч манай улс нийт ноолуурынхаа 70 гаруй хувийг түүхийгээр буюу зөвхөн угаагаад экспортолсоор байна. Нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад гаргах нь улсын эдийн засагт томоохон дэмжлэг болно. 

Ноолуурын боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 380 дугаар тогтоол батлагдсан. Засгийн газрын 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн угаасан бус зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэхээр болсон. 

Энэхүү шаардлагыг хангах техникийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр ноолуур самнах үйлдвэрийн тоо нэмэгдэхээс гадна, 4000 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн угаасан гэх тодотголтой түүхий ноолуур нэг кг нь 40-48 ам.доллароор экспортод гардаг байсан бол самнасан ноолуур  90-110 ам.доллароор дэлхийн зах зээлд гарна. Ингэснээр ноолуураас олох валют хамгийн багадаа 300 сая ам.доллароор нэмэгдэх боломжтой гэсэн тооцооллыг ХХААХҮЯ-наас гаргажээ. 

Сүүлийн жилүүдэд Америк болон Европын улс орнууд манай улсын чанар, стандартын шаардлага хангасан  эко ноолуурыг ихээхэн сонирхож хөрөнгө оруулж байна. Мөн ээрэх утас, бэлэн хувцас гээд шатлан хөгжихөд 1.5-2 сая ам.доллар олох бүрэн боломжтой.  ХХААХҮЯ-наас цаашид ээрэх, сүлжих, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж буй аж.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.162
2024/05/17
0
0
малчдын нолур хэд болох бол унах л байх
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18