Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриан дор Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурал болж байна.

2023 оны байдлаар Монгол Улсад судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэж байгаа төр, хувийн хэвшлийн 42 эрдэм шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын 21 их сургуульд 6965 ажилтан ажиллаж байгаа. Үүний 5266 нь судлаач, нийт судлаачдын 1736 буюу 25.1 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан байгаа нь оюуны чамлахааргүй нөөцтэйг илтгэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүслээ. Тэрээр шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөц, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байсан юм. Мөн эрдэмтэн, судлаачид нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажил хийж байхыг уриаллаа.

Засгийн газраас боловсруулж өргөн барьсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурал зохион байгуулагдаж буй энэ түүхэн өдөр УИХ-аар ёсчлон баталлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч хэлсэн үгэндээ Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчлэн баталснаар төр, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт, үр дүнг уялдуулан хяналт сайжруулах боломж бүрдсэнийг онцолсон.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 100 жилд бидний бий болгосон үнэт зүйл бол үндэсний шинжлэх ухааны тогтолцоо байлаа. Үүнийг бий болгоход сэтгэл, мэдлэг, оюун ухаанаа зориулан ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаач профессор нартаа талархал илэрхийлье.

Бид цаашид дэлхийд үнэлэгдэх Монгол мэдлэгийг бий болгон, Монгол Улсыг хөгжлийн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх шинжлэх ухаанч үйлийг хэрэгжүүлэхээр зорино” гэлээ.

 


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:b4f2:7746:a32f:d207
2024/05/18
0
0
Нам дагасан хулгайч луйварчид байхад хөгжил яриад яахав
Хариулах
2405:5700:301:cd06:7889:36d6:88b6:28d6
2024/05/18
0
0
Рэгдэлээ Монголын ШУА с зайлуулчих тэр цаг дор хөгжих жамтай
Хариулах
103.168.34.193
2024/05/17
1
0
Ий, манайхан ч том том ярина шүү. ШУ энэ тэр гээд л, бөөн хулхи эрдэмтэд. Улс орны хөгжил гэж огт байхгүй.
Хариулах
202.131.246.10
2024/05/17
0
0
Рэгдэл өвгөн Ган-Эрдэнийхээ нууц авгай Жаргалсайхантай нийлж химийн хүрээлэнг бол алж байна дөө. Одоо ШУА-аас зайлаачээ өмхий өвгөн минь
Хариулах
192.82.92.42
2024/05/16
0
0
Энэ засаг дээд боловсрол, шинжлэх ухааны хегжлийг боймлосон хууль гаргаж, улс орныг самарч байна. ШУА гэдэг авлигын газрыг тарааж их сургуулиудад хурээлэнг нэгтгэх естой байхад терийн болгож сургалт явуулах гэнэ!!! Ийм тэнэг клс дэлхийд байхгуй!
Хариулах
103.168.34.36
2024/05/16
0
0
Гэнэт ухаарав уу. Өмхий хужаа
Хариулах
Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 36 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 54 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28