90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж,  уралдаан, тэмцээнд оролцож байжээ.

  2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.

Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ. Өндөр настай хэдий ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Өдгөө 90 нас сүүдэр зооглосон Ц.Раднаа гуай ирэх наймдугаар сард Шведийн Хаант Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, дахин рекорд тогтоохоор бэлтгэлээ базааж байна.

Ц.Раднаа гуай өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтаж, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг. Бэлтгэлээ хэтрүүлчих гээд байдаг талтай гэдгээ ярилаа. Мөн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ном бичиж эхэлснээ ч хэллээ. 

Тэрбээр 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавьсан байна.

Хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэн, архи, согтууруулах ундаа, тамхинаас хол байвал бие, ухаан санаа эрүүл байж, урт наслах бүрэн боломжтой. Иймээс өглөө эрт босож гүйж байхыг хүүхэд, залууст захилаа.  


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18