Нийтийн тээврийн газар: Зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2024/05/14

Нийтийн тээврийн үйлчилгээний карт ашигладаггүй, бэлэн мөнгө өгдөг зорчигч, авдаг жолооч нарыг илрүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийж эхэлсэн. Үүний сацуу бид хяналт шалгалт хийж зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байна.

Хяналт шалгалтын ажил эхэлсэн бөгөөд өчигдөр нийт 43 шалгагч 42 автобусанд шалгалт хийхэд 511 зорчигч мөнгөө төлөлгүй явж байсан. Танилцуулга хийж ярилцсанаар 388 зорчигч картаа цэнэглэж хамтран ажиллав.

Нийслэлийн иргэдээ ая тухтай үйлчилгээтэй, аюулгүй автобустай болгоход төсвийн орлогоос гадна үйлчилгээний хөлс чухал нөлөөтэй. Зарлага гаргаж орлого олох ёстой процесс алдагдаж, компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгч байгаатай шууд холбоотой. Их хотын иргэн та бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж, Илүү сайхан Улаанбаатарын төлөө хичээнэ гэдэгт итгэж байна. Та нийтийн тээврийн картнаас гадна ХААН, ГОЛОМТ банкны картаар тооцоогоо хийх бүрэн боломжтойг сануулъя.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18