“МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

О.Шүрэнцэцэг
2024/05/14

“Динза” болон “Цондоолойн Цүндээлэй хоёр” комик номын 20 жилийн ойд зориулсан,  анхны уншигчдаа дэмжих зорилготой “МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ” талархлын тэтгэлэгт хөтөлбөрийг “Динза Цондоолойн Анд Найзууд” НҮТББ-аас хэрэгжүүлж байгаа билээ.

 “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөр нь 8 сарын 17-н хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд оюутнууд нь Мэдлэг түгээгчээр ажиллаж “GEN Z” дуу хоолойг олон нийтэд хүргэх юм. Долоо хоногийн ердөө 14 цагийг хөтөлбөрт зарцуулах бөгөөд цаг барилтын нарийн горимгүй өөрийн чөлөөт цагаараа хөтөлбөрт гүйцэтгэх үүргээ гүйцээх боломжтой юм.

 Ингэснээрээ оюутнууд чөлөөт цагаа үр ашигтайгаар өнгөрүүлж, өөртөө материаллаг болон оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадах юм.

 Мэдлэг бэлэглэе тэтгэлэгт хөтөлбөрөөс 100###/span#< хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг, тогтмол цалин орлого,  суралцахад шаардлагатай бүх хэрэгцээт тоног төхөөрөмж мөн компьютер, гар утас, таблет, спорт хэрэгсэл зэргийг тэтгэлгийн хүрээнд авах боломжтой юм.

Мөн  олон улсын их сургуулиудад тэтгэлэг авахад , цаашлаад Монголын томоохон компаниудад ажилд ороход нөлөө үзүүлхүйц сайн үйлстний батламж захидалыг тэтгэлэгт оролцсон хүүхэд залууст тодорхойлон олгох юм.

Бүртгэл үргэлжилсээр байгаа бөгөөд Dinza.mn веб сайт болон 72020707 дугаарт хандаж бүртгүүлэх боломжтой юм. Оюутан залуусын хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангах бүх боломжууд МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ тэтгэлэгт хөтөлбөрт байгаа гэдгээрээ онцлогтой.

 Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус 4-н  сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, илтгэх урлагт суралцах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, багаар ажиллах чадварт суралцах зэрэг хувь хүний хөгжлийн боловсролыг олж авах юм. Мэдлэг бэлэглэе хөтөлбөрт хамрагдсан Мэдлэг Түгээгч хүүхэд залууст “HR Club”-ын тэргүүн, “HR Consulting” фирмийн захирал, Хүний нөөцийн менежментийн зөвлөх Ш. Баярмагнай тэргүүтэй тэргүүлэх  зэргийн илтгэгч багш нар сургалт орж GEN Z-ээс аав ээжүүдэд өгөх зөвлөгөө нэртэй сонирхолтой сургалтыг удирдаж явуулна.

  Мэдлэг бэлэглэе хөтөлбөр 8-р сарын 17-нд нийт оролцогчдод тэтгэлгийг гардуулах бөгөөд энэ бүх хугацаанд оюутан залуус бие даасан, чадварлаг, олон нийтэд зөв нөлөөлөгч болж өөрт хэрэгтэй олон мэдлэг, чадварт үнэ төлбөргүй суралцаж, цалинтайгаар дадлагажсан байх болно.

 Хөтөлбөрийн шалгуурт өндөр голч оноо шаардлагагүй бөгөөд эерэг зөв хандлагатай хамгийн гол нь Динза болон Цондоолой Цүндээлэй комик номын анхны уншигч байх, ном унших дуртай, уншсан мэдлэгээ бусдад хуваалцах сэтгэлтэй 16-25 хүртэлх насны хүүхэд залуус байх юм.


Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

Холбоо барих: 7202-0707

Веб сайт: Dinza.mn

Cosmopoliton page

#Mэдлэг_Бэлэглэе

#Dinza_News



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18