Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг

О.Шүрэнцэцэг
2024/05/10

“Өөрийгөө ямар хүн бэ гээд бодохоор их бардам юм шиг санагддаг. Ялагдах дургүй. Тийм ч учраас аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуустал нь бүрэн хийх гэж хичээдэг” гэж ярих түүнийг Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар гэдэг. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. 2011 оноос жюү жицүгийн спорттой ажил, амьдралаа холбож, Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн байна. 
“Сайн байна уу” контентын ээлжит зочноор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Эрдэнэбаатарыг урьж, ярилцлаа.

Тэр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж, эдийн засгийн магистрт сурчээ. Хожим Удирдлагын академийг төрийн удирдлагын менежентийн чиглэлээр дүүргэсэн аж.

Түүний гэр бүлийнхэн Бүгд Найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг байсан тул их сургуулиа төгсөөд, Чех улсыг зорьсон байна. Анх сурах зорилготой очсон ч дүү нь сурч байсан тул аав, ээждээ давхар ачаалал нэмээд яах вэ гэж бодох ажил хөдөлмөр эрхлэхээр болж, үйлдвэрт ажилд оржээ. Дүү нь ч хэл сурч, шинэ орчиндоо дасаж байсан тул дүүтэйгээ нийлж Чех улсад анхны бизнесээ эхлүүлсэн нь Евротел компанийн гэрээт борлуулагч байв. Бидний мэдэхээр Мобиком гэдэг шиг Евротел гэх оператор компанийн гэрээт борлуулагч хийж, тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа хоорондын харилцаа холбоог зохицуулах дугаарын үйлчилгээ болон хямд үнээр монгол руу ярьдаг үйлчилгээг эхлүүлж байсан түүхтэй аж.

Харин одоо тэр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга гэх санхүүгийн зуучлалын төрлийн бизнес эрхэлдэг. Үүнийгээ бас л анх Чех улсаас эхлүүлж байжээ. Монголд  салбар нэгж өргөжүүлээд, монголчууд амьдардаг Швед, Герман зэрэг улсуудад салбар байгуулж, тасралтгүй 11 жилийг үджээ.

Х.Эрдэнэбаатар 2011 оноос хойш жюү жицүгийн спорттой ажил, амьдралаа холбосон. Тэрээр “Жюү жицүгийн спортын нэг гайхалтай зүйл нь хөлс гаргаж, бие чийрэгжүүлж, стресс тайлахаас гадна энэ спортын гол философи нь хүндлэх, хүндлэгдэх ёс. Цаад агуулга нь их мундаг.

Ирээдүй хойч үедээ эмнэлгийн үйлчилгээ, эмд зарах цаг зав, мөнгө санхүүг өнөөдөр спортоор хичээллэснээр хэмнэж байгаа гэж ойлгож болно” гэв.

Мөн тэрээр нэг хэсэг сорилт гэдэг үүднээс авто спортоор хичээллэж байжээ. Ралли гэж төрлийн холын зайн уралдаанд дөрвөн жил уралдаж, нэг удаагийн Мастер ралли гэх Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан байна. Мөн гольф тоглохоор сонирхож байсан ч сүүлийн үед жюү жицүгээ л голлон хичээллэж байна гэсэн юм.

“Хүнд мэдлэг, чадвараас гадна аливаа зүйлд хүндэтгэлтэй хандах, тууштай байх л амжилт дагуулдаг” хэмээн туршлага, үзэл бодлоо хуваалцлаа. 

Тэрээр “Би өөрийгөө их мэдлэг, чадвартайдаа амжилттай байна гэж боддоггүй. Амьдралаас урган гарсан аливаа зүйлд хүндэтгэлтэй хандаж, харилцаж байгаа хүн бүртэйгээ хүндэтгэлтэй ханддаг. Мэдээж хэрэг өөрийн бизнесийн хэрэглэгчидтэйгээ хүндэтгэлтэй ханддаг. Амжилт гэдэг нэг зүйлдээ бат итгэлтэй, тууштай явсны үр дүн болов уу. Тэр л надад юм авч ирсэн болов уу гэж боддог.

Нэгэнт ажиллаж, амьдарч байгаа учир үр хүүхдүүддээ сайн сайхан нийгмийг үлдээх, аав, ээжээс өгсөн нэрийг аятайхан авч яваад, өвлүүлэх юм сан гэсэн бодол бий” гэсэн юм.

 


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:90ad:1ffe:22b9:ae5a
2024/05/11
0
0
Нам дагасан суганы үснүүд ч дээ
Хариулах
129.153.77.166
2024/05/11
0
0
Үнэрчацгын хамтрагч, явалддаг залуу. Заргийн шантаажны зуучлагч, мөнгө угаагч. Төрд орж самрхыг санаархаж байгаа шуналтай хоёр
Хариулах
80.148.22.12
2024/05/11
0
0
Tsunkh barigch shaldan guyanii neg l bna tonil!!!
Хариулах
202.126.89.132
2024/05/10
0
0
Tom bvlterdeg nusan taglaa bnada.
Хариулах
202.126.88.162
2024/05/10
0
0
Dvvde amjilt hvsie Baga bhin alivaa ymanda tuushda handdag chanar chin amjilt daguuljer
Хариулах
2405:5700:311:7db1:d435:121c:20e0:7c76
2024/05/10
1
0
Тэнэг юм байна
Хариулах
202.126.89.251
2024/05/10
2
0
Ам чнь бардам байг гуя чнь шалдан байг
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18