О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ

О.Шүрэнцэцэг
2024/05/07

МАН-ын намын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Боловсролын зээлийн сан (БЗС)-ийн хулгайг сонсголоор илчилье гэх уриалгыг дэвшүүлсэн байна.

Тодруулбал,Иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төр нь ард түмэнтэйгээ хамтран хянан шалгаж, хууль зөрчсөн, иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцно гэсэн амлалтаа улиг болгохгүйн тулд парламентын сонсгол зохион байгуулъя. Болохгүй бол ард түмний сонсгол өөрсдөө хийе” гэжээ.

Түүний хувьд одоогоос яг жилийн өмнө тус сангаас зээл авч, гадаадад суралцагчид зээлээ эргэн төлөөгүй, 90 хувь нь өндөр албан тушаалтан, тэдний хамаарлын хүмүүс байгааг хэвлэлийн хурал зарлан тоо баримтаар үзүүлж байв.


Эргэн сануулбал, тэрбээр БЗС-аас 2368 суралцагч 363 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлөөгүй, үүний 867-г нь үе, үеийн БШУ-ны сайд чөлөөлсөн байгааг онцолж байлаа. Тэрхүү зээлийн чөлөөлөлтийн тэн хагас буюу 435-ыг нь Л.Гантөмөр сайдаар ажиллахдаа хийсэн болохыг тодотгож, ёс зүйн манлайлал үзүүлэн зээлээ төлөхийг тус сангаас зээл авсан, зээл авчихаад тэглүүлсэн, зээлээ төлсөн ч хүүг нь төлөөгүй суралцагчдад уриалсаар юм.

БЗС-ийн асуудалд үр дүн гартал нь явна гэдгээ илэрхийлээд буй тэрбээр хоёр долоо хоногийн өмнө (2024.04.21) УЕПГ-т нийгмийн алдагдсан боломжийг нэхэмжлэн БЗС-ийн асуудлаар гомдол гаргаж холбогдох материалуудыг хүргүүлсэн билээ.  

 

 


0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.29.2
2024/05/08
0
0
Ганц БЗС биш бүх л сангийн зарцуулалтыг овог нэр, нам эвсэлтэй нь шударгаар, тодорхой зарлаад эргэж төлүүлж чадвал жинхэнэ итгэл олно. Цаасан болон цахим бүртгэл дээр төлсөн гэж харагдахаар бүртгэлийг өөрчлөх биш бүр төлөлт хийсэн банкны баримтыг нэг бүрээр харах боломжтой байхаар зохион байгуулах гэх мэт үнэн юм хийхээс нааш хэн ч итгэхгүй.
Хариулах
59.153.115.188
2024/05/08
0
0
Намын даалгавараар их л гүйж орилж бгаам даа. Дажгүй сэжүүр бариад авчихсан.
Хариулах
2405:5700:310:b2:349c:50a7:18b0:48f9
2024/05/07
0
0
ТА НАР ТЭР ГАВЬЯАТЫН ЦОЛЫГ ХАР САРНАЙГИЙН АМРАА БОЛОН ХИЙЛЧ ДЭЭГИЙН МЭТ ЮМНУУДАД ЯМАР ШАЛГУУРААР ӨГЧ БАЙГАА ВЭ ТАЙЛАНГ ЧИНЬ СОНСОЕ6 НАСААРАА УЛСАД ЗҮТГЭЖ ТАТВАР ТӨЛЧӨӨД НАСТАЙ ХҮМҮҮСИЙН МАТЕРИАЛ ТЭР ШАГНАЛЫН ГАЗАРТ ЧИНЬ ОЧООД ХАВ ДАРЖ БАЙНА ШТЭЭ ХАРИУ
Хариулах
2405:5700:310:b2:349c:50a7:18b0:48f9
2024/05/07
0
0
ТАТВАР ТӨЛЖ БАЙГААГИЙНХАА ТӨЛӨӨ ХҮҮХДҮҮДЭЭ СУРГАХЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ГЭДЭГ БАЙСАН ШҮҮ. ЧИ УЧРАА МЭДЭЖ ДЭМИЙ ДОНГОС. ХҮН БООЛГОН ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ БИШ. МӨРӨӨРӨӨ СУРСАН ХҮҮХДҮҮД БАС БАЙГАА ШҮҮ. ДАРАА НЬ УЛС ТӨРИЙН ПИАР ИНГЭЖ ХИЧИХЭЭД ХУУДИЙН ӨМНӨ БУСДЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ХЭРЭГТ ОРНО ШҮҮ. ОЛОН ЖИЛ МАХН ЧИНЬ ӨНДӨХ ХӨГЖИЛТЭЙ ОРОНД ХҮҮХЭД СУРГАНА ГЭЖ СОНГУУЛЬД ГАРЧААД
Хариулах
202.126.91.200
2024/05/07
0
0
Терийн мэдэлд байгаа бух сан ийм, енеедер ч танай нам адилхан, буур ч данхайсан, хяналтгуй тер улс самарч байгаа талаар сонсголоо хий!!!
Хариулах
2405:5700:310:b6b0:fc54:4fd7:99c9:6ff3
2024/05/07
0
0
Зээлээ төлж чадахгүй дипломоо хураалгасан иргэдийг зэрэгцүүлж яриачээ. Тэгвэл илүү хүчтэй болно
Хариулах
103.168.34.91
2024/05/07
1
0
Иймэрхүү хүмүүс улсаа хөгжүүлж чадахгүй. Асуудлын сууриа чойлгоогүй л хүн байна билээ. Яахаараа ч уул уурхайн дэд сайд хийж байдаг юм. Хэлээ зажилж ярьсан харьжсан баньд нар Харвард төгчихөөрөө л боловсролтой болсон гэж эндүүрч болохгүй. Зүгээр л төрөөс хол бай.
Хариулах
103.168.34.24
2024/05/07
1
0
Зөв.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18