Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа

О.Шүрэнцэцэг
2024/05/07

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа.

Бууцагаан Баянхонгор аймгийн захын сумын нэг, нийслэлээс 800 гаруй км алслагдсан ч баруун чиглэлийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай орох автозам сумын төвөөр дайран өнгөрдөг учраас дэд бүтэц сайтай, хол ойроос ирж очиход хүндрэл багатай.

Тус сум 3700 гаруй хүн амтай, засаг захиргааны 6 багтай. Иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд сүү цагаан идээ тэр дундаа тэмээн тавган ааруулаараа алдартай. Тэд нутгийн брэнд тэмээн тавган ааруулаа дэлхийд гаргах том мөрөөдөлтэй явдгийг иргэд уулзалтын үеэр дуулгажээ. Энэ ажилдаа төр, засгаас дэмжлэг хүсч буйгаа ч илэрхийлсэн аж.

Түүнээс гадна Бууцагааныхан төр, засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийн талаар мэдээлэл сайтай нь иргэдтэй хийсэн уулзалтын үеэр асууж тодруулж байгаа зүйлээс нь төвөггүй мэдэрч болохоор.

Батлан гаргасан хууль тогтоомжийг олон нийтэд, ялангуяа орон нутагт сурталчлан таниулах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэв. Хуулиа сайтар сурталчилж байж хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж чадна хэмээв.

Сумын Ахмадын хорооны дарга Лхагвасүрэн орон нутгийн дэмжлэгээр Ахмадын өргөөтэй болсон, Ахмадын чуулга уулзалт хоёр ч удаа зохион байгуулжээ. Тэрбээр орон нутагт Ахмад настны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй ханддагаа хэллээ.

Үүнд Эрүүл мэндийн сайд, "Нутгийнхаа ахмадуудын төлөө сэтгэл гарган зүтгэдэг, хийж бүтээх гэсэн чин сэтгэлтэй ийм хүн орон нутагт олон. Гагцхүү тэднийг дэмжих л хэрэгтэй юм" хэмээв.

Малчин Цэцэглэн, "Махны үнэ хотод л өндөр байгаа болохоос хөдөө малчдын гар дээрээс тун ч хямдхан авч байгаа гээд мал, махаа гадагшаа гаргаж малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол махны үнэтэй холбоод малчдын нэр хүндийг унагаж байна. Малчны хөдөлмөр цаг наргүй, амралт чөлөө цаг гэж байхгүй, байгалийн араншин, малынхаа аяыг харж амьдардаг малчдад хандсан төрийн цэгцтэй зөв бодлого хэрэгтэй" гэдгийг хэлжээ.

Иргэд олон сэдвээр санал бодлоо илэрхийлсэн аж. Нүүрсний сонсгол зэргээр төрд нүүрэлсэн хулгай луйврыг таслан зогсоохын төлөө төр, засаг хангалттай ажиллаж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэдгийг хэлсэн байна.

Хөдөөгийнхнийг эрт илрүүлэгт хамруулахад анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг тавьж, хотын эмч нарын чадвар сайн ч ачаалал л үнэхээр их болохоор хөдөөнөөс очоод хүссэн үйлчилгээгээ авахад хүндрэлтэйг ярьж байлаа.

May be an image of 10 people

Аймгийн нэгдсэн эмнэлэг хүнд сурталтай, тусламж үйлчилгээ авахад төвөгтэй байдаг талаар нэг биш хүн шүүмжлэв. Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй ижил үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын томоохон эмнэлэгтэй болмоор байна гэж байв. Мөн малын индексжүүлсэн даатгалд жил бүр даатгуулдаг ч үр өгөөж нь алга, бэлчээрийн даац хэтэрлээ, яаж зохицуулах вэ гэсэн асуулт ч гарав.

May be an image of 11 people and text

Сумын Эрүүл мэндийн төв 12 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай, өдрийн эмчилгээ, үзлэгийн өрөө тасалгаа хангалттай тохилог сайхан байртай. Түргэн тусламжийн унаа нь эвдэрснээс яаралтай дуудлаганд явах гэж хүн хүний машин царайчлахад хүрдэг байсан цаг ард үлдэж, ЭМЯ-аас өнгөрсөн гуравдугаар сард өгсөн цоо шинэ Тоёота Ланд 78 машинаараа хөдөөгийн иргэдэд тусламж үйлчилгээг төвөггүй үзүүлдэг болсондоо хэн хүнгүй баяртай байгаа аж.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 15 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 16 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 16 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 21 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27