Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ

Ц.Цэрэнбадам
2024/05/06

Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад УИХ-ын гишүүд тайлангаа тавих нэрийн дор сонгуульдаад удаж байна. Тэд энэ сарын 15 ны өдөр гэхэд ажлын тайлангаа тайлагнаж дуусгах учраас энэ долоо хоног УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хаяад тойрогтоо өдөр, шөнөгүй ажиллацгааж байна.

Улстөрчдийн тараасан гоё, ганган гадартай сонин сэтгүүл, иргэдийн бухимдлыг төрүүлж,  хогийн саванд хийж давалгаалж эхэлжээ. Товчхондоо,  тараасан сэтгүүлийг нь сөхөж харах нь байтугай босгоо ч давуулахгүй төвөгшөөх нь өнөөх л хууль тогтоогчдын нэр хүнд унасны нэг илрэл биз ээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд  Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд  Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Д.Батлут, Л.Мөнхбаатар нарын тайлан сэтгүүлийг иргэд хогийн саванд хийж эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ.

Тэд энэхүү гоё зураг хөрөгтэй ганган сэтгүүлдээ,  өч төчнөөн мөнгө төлж хэвлүүлдэг нь тодорхой. Хуудасны тоо, материалын чанараас хамаараад үнэ нь янз бүр. Дунджаар нэг сэтгүүлийн үнэ 5000 төгрөг гэж тооцоод тухайн тойргийн өрх бүрийн тоогоор хэвлүүлэхэд хагас тэрбум төгрөг орохоор байгаа юм. Жишээ нь Баянзүрх дүүргийн нийт өрхийн тоо 128 мянга орчим. Эдгээр өрх бүрт сэтгүүл тараахад хэвлэлтийн зардалд  640 орчим сая төгрөг зарцуулахаар байна.  Мөн Баянгол дүүргийн 69519 мянган өрхөд сэтгүүл тараахад 347 сая төгрөг зарцуулах жишээний. Хөдөө орон нутагт томсгосон тойрогт сэтгүүлийн зардал хэд дахин өснө.

Энэ их мөнгийг хогийн саванд орох гялгар цаасанд бус иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтын хагаст ч болтугай зарцуулдаг болвол ядаж улстөрчдөд өөрсдөд буян болж очихсон. Монгол Улс мөнгөгүйдээ биш, бодлогогүйдээ хөгждөггүй гэдгийн нэгээхэн жишээ энэ юм.

 


1
angry
2
care
2
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.234
2024/05/07
0
0
Энэ мөнгөнөөсөө надад 20сая зээлсэн бол ядаж хүүтэй ч болов өгсөн бол би хувийн аж ахуйгаа эхлүүлэх өргөжүүлэх байсан юм даа.Бидний боломжийг хулгайлсан нэмээд одоо хог болгож байна. Үнэхээр харамсалтай.
Хариулах
2405:5700:311:6709:9484:c6cb:fbd2:b69a
2024/05/07
0
1
энхбаяр боловсролын сангаас авсан зээлээ төлсөн үү
Хариулах
202.126.89.131
2024/05/06
0
0
Мөнгөө тоолж бархааргүй болсым бнадаа энэ МАН-хан
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/06
0
0
Яг үнэн хот хогхх ачиж барахгүй байхад хэдэн тонн цаасны хог сонгуулийн үеэр нэмэгддэг
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18