Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа

Ц.Цэрэнбадам
2024/05/06

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа. Уг судалгаагаар 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг 181 үзүүлэлтийн дагуу цогц байдлаар судалж, хооронд нь харьцуулсан байдлаар дүгнэдэг.  Судалгааны аргачлалын хувьд статистик үзүүлэлтүүд болон санал асуулга ашигладаг байна.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь аймаг удаалжээ. Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг өмнөх жилүүдээс эрэмбийн өөрчлөлтгүй буюу 3, 4, 5 дугаарт эрэмбэлэгдсэн байна

Харин Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг аймаг хамгийн хойгуур эрэмбэлэгдсэн ба бизнесийн үр ашиг нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сул байжээ. 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн аймгуудыг өрсөлдөх чадвар хамгийн сайтай, хойгуур эрэмбэлэгдсэн аймгуудыг муу гэхээсээ илүүтэй бусад аймгуудтай харьцуулбал харьцангуй сул байна гэж ойлговол зүйтэй гэдгийг судлаачид онцлов. 

Учир нь уг өрсөлдөх чадварын оноог тухайн жилд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн аймгийг 100 оноотой гэж үзэж бусад аймгууд тухайн 100 оноотой харьцуулбал хэдэн оноотой байх вэ гэдгээр харьцуулан гаргадаг аж. 

2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна.

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми "12 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийхэд ерөнхийдөө таван аймаг ээлж дараалан доогуур байр эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан аймгуудыг дурдвал Булган, Өмнөговь зэрэг аймаг байна. Аймгуудын өрсөлдөх чадварт бүсчилсэн хөгжил том хэмжээний нөлөө үзүүлэхгүй гэж харж байна. Нийт аймгийн хувьд эдийн засгаа сэргээхэд төслөөс үл хамааран хийх боломжтой зүйл нь хувийн хэвшлүүдийг дэмжих юм" гэлээ.


Аймгуудын өрсөлдөх чадварын оноо

  1. Орхон-100
  2. Дорноговь-97.96
  3. Дархан-Уул-95.12
  4. Өмнөговь-81.88
  5. Говьсүмбэр-81.73
  6. Дорнод 79.36
  7. Сэлэнгэ 78.62
  8. Хэнтий 78.24
  9. Өвөрхангай 77.25
  10. Увс 66.67
  11. Сүхбаатар 64.10
  12. Төв 63.78
  13. Баян-Өлгий 63.50
  14. Ховд 62.15
  15. Хөвсгөл 57.33
  16. Баянхонгор 55.52
  17. Архангай 48.89
  18. Булган 40.08
  19. Говь-Алтай 36.72
  20. Завхан 35.69
  21. Дундговь 34.93

0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18