Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ

Ц.Цэрэнбадам
2024/05/06

2021 онд шинэчлэн батлагдсан Банкны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул үүнд хяналт тавих үүрэг бүхий Монголбанк, түүний удирдлага үндсэн чиг үүргээ биелүүлэхгүй байна хэмээн үзэж, уг асуудлыг шалгуулахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Банкны салбарын монополыг задалж, банк хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгөөр бизнес эрхэлдэг байдлыг халах, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Банкны тухай хуулийг 2021 онд шинэчлэн батлуулсан. Уг хууль батлагдаад гурван жил болж байгаа боловч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Аль нэг салбарт монопол буюу давамгайлал байснаар тэнд үнийн өсөлт бий болж байдаг. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнээс гадна зээлийн хүү өндөр, хүртээмж нь муу, хувийн хэвшил зээл авах боломж нь хомс байна. Үүний эцсийн өртгийг иргэд л төлж байгаа. Тиймээс банкны салбар дахь монополыг задлах шаардлагатай байна. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад гурван жил болж байхад хуулийн хэрэгжилт хангалтгүй байсны улмаас энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж, гадаад зээлүүд татагдах хэмжээнд хүрлээ. Хууль хэрэгжээгүйгийн гол хохирогч нь иргэд. Иймд Монголбанкны удирдлагыг шалгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах хүсэлт гаргаж байна. Цаашлаад одоогийн удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээр солин томилох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ” гэв.

 


0
angry
0
care
1
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.161
2024/05/07
0
0
Ene songuuli dohohoor bank yariaal tegnsee uruu bank ni hulgai shaagaal hugjilin banknaas hulgai hiisnee yariaach hamaaa
Хариулах
2405:5700:311:a2bf:6d1a:4f:53ef:74e0
2024/05/06
0
0
ха ха нөгөө ямаан сахалт ухна шиг лхагвасүрэнг гавъяат эдийн засагч гээд тэмдэг зүүлгэж өгөө биздээ, ийм гавъяатууд зөндөөдөө, Ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд нь баатар, гавъяат, баахан тэмдэгээр гангараастай атлаа тэд нар нь хулгайч шоронгийн хадаасууд байдаг монголоо гэж
Хариулах
202.126.90.207
2024/05/06
1
0
Зөв дэмжиж байна ажил хэрэг болгоорой
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/06
0
0
Сонгуулийн үеэр шоу болгох гэж 4жил хав дарсан юмуу
Хариулах
202.9.41.23
2024/05/06
1
0
Монгол банкийг ЗГ-ын байгууллага болгосон, төгрөгийн ханшийг хэд дахин унагасан, одоо сонгуулийн шоу болгож баялагийн сангийн хуулийг ноцтой зөрчиж байгаа Монгол банкны ерөнхийлөгч дэд ерөнхийлөгч нароыг нэн даруй шүүхэд шилжүүлье
Хариулах
202.72.245.121
2024/05/06
0
0
Энэ их тооцоогүй амлалт дагасан мөнгө зах зээлийг хямраадаг
Хариулах
202.126.91.237
2024/05/06
0
0
Зөв
Хариулах
2405:5700:311:497e:95c1:c4c0:f3d:bf06
2024/05/06
1
0
Х.Ганхуяг гишүүн болоод ард түмний амьдрал ямар байгааг ойлгосон шударгаар ажиллаж байна. Өөрийн хороонд сургууль, цэцэрлэг байхгүй тул өөрөө биечлэн оролцож бариулснаар талархал илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Н.Батшугар дэд ерөнх'-гч бсан тул Х.Ганхуягтай Монгол банкны тухай хамтарч ажиллах хэрэгтэй юм даа.
Хариулах
66.181.186.136
2024/05/06
0
0
Чамайг би үнэлдэггүй. Хөгжлийн банкыг чи тийм болгосон хүмүүсийн томоохон төлөөлөгч. Харин энэ асуудалыг чинь 2 гараа өргөн дэмжиж байна.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18