ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав

Ц.Цэрэнбадам
2024/05/06

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Баяндун сумын ногоочидтой уулзалт хийлээ.

Уулзалтаар сайд Х.Болорчулуун Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд түүнчлэн газар тариалангийн салбар, хүнсний ногоочдод үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл өгч ажиллалаа. 

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмс, хүнсний ногооны зориулалт бүхий техник, тоног төхөөрөмж худалдан авсан аж ахуйн нэгжүүд, иргэдэд 2022 оноос олгож эхэлсэн 50 хувийн урамшууллыг энэ онд үргэлжлүүлэн олгох тухай,  2022 оноос 11 нэр төрлийн хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа болон зах зээлд борлуулсан хүнсний ногоонд мөнгөн урамшууллыг газар тариалангийн үйлдвэрлэлийн цахим мэдээллийн www.plant.mofa.gov.mn системээр дамжуулан олгох талаар мэдээлэл өгөв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид, ногоочид хөнгөлөлттэй зээлд хамрагдан хоршиж ажилласнаар борлуулалтаа аймгийн хэмжээнд өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, тогтмол орлогоо нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг танилцууллаа.

Баяндун сум нь тарвас, төмс, үхрийн нүд тариалахад илүү тохиромжтой хөрстэй нутаг юм.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 8 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 26 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 44 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 51 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28