Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

О.Шүрэнцэцэг
2024/05/02

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хуульд орсон зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар С.Чинзориг сайд дараах мэдээллийг өглөө.

Юуны өмнө хүний болон малын эмийг нэг хуулиар зохицуулж байсныг салгаж хүний эм болон эмнэлгийн хэрэгслийг тусад нь бие даасан хуулиар зохицуулахаар болж зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд,

-Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг нэлээн тодорхой тусгасан. Тухайлбал,

Эмийн чанарыг хянах зорилгоор биоэквалент буюу эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчинг бүрдүүллээ.

Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байна.

Эмийн чанарыг сайжруулж, үнийг бууруулах зорилгоор төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульчиллаа. Тодруулбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах, үнийн хэлцэл хийх, үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан.   

Эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгалаа.  

Уламжлалт эм, түүний түүхий эдтэй холбогдуулан үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг эх сурвалжид үндэслэн бүртгэдэг байхаар, түүхий эдийг уламжлалт эмийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянадаг байна.   

Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны асуудлыг тодорхой зүйл, заалтаар өргөжүүлэн ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлсэн, үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  үйлчлүүлэгчдэд эм, эмнэлгийн хэрэгсэл  сурталчлахыг хязгаарлана.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа эмнэлгийн багаж тоног төхөөрөмжтэй холбоотой зохицуулалтыг хуульд илүү дэлгэрэнгүй тусгасан. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилж, холбогдох зохицуулалтыг ялгаатай байхаар оруулсан. Жишээ нь, КТГ, MRI, ПЭТСТ зэрэг өндөр эрсдэлтэй багаж тоног төхөөрөмжийг импортоор нийлүүлэхэд дагалдах хэрэгслийг хамтад нь оруулж ирдэг байх, шалгалт тохируулгын үнэлгээнд байнга хамруулж, үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангах, хадгалалтын хугацаа түүнээс хамаарч материал хэрэгсэл чанарын шаардлага хангахгүй болсон эсэхэд тавих  хяналтыг сайжруулах зэрэг зохицуулалт орсон.  

Эм ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг илүү өргөжүүлж олон улсын жишгийн дагуу дан ганц үйлдвэрлэлийн зохистой дадал бус хадгалалт, түгээлтийн зохистой дадал болон бусад шаардлагыг дэлгэрэнгүй хуульчиллаа.

Эмийн зохистой хэрэглээний чиглэлээр оролцогч талууд буюу эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх үүргийг тодорхой тусгасан.  Тухайлбал,

-Эмч иргэнд эмийн тун хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа, гарч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар  заавал тайлбарлаж өгдөг байх, эмийн гаж нөлөөг тухай бүр мэдээлэх;

-Эрүүл мэндийн байгууллага эмийн хэрэглээ чанарт байнга хяналт тавих, эмийн чанарт тогтмол тандалт судалгаа хийх, тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг байнга хянан мэдээлэх; 

-Эмийн сангийн жор баригч эм олгохдоо хэрэглэх арга, хадгалалт, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгдөг байх, эмийг иргэнд дахин савлаж олгохдоо шошго дээр эмийн нэр, тун хэмжээ, хэрэглэх аргыг заавал бичсэн байх зэргээр нарийвчлан оруулсан.

Түүнчлэн улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл, комиссын эрх, үүргийг илүү тодорхой болгон эмийн зохицуулалтад оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхой хуульчилсан. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.209
2024/05/03
0
0
Ene ovgon hurdan zailah heregtei
Хариулах
202.55.188.106
2024/05/03
0
0
Хувьчлагдсан эмийн сан болон эмийн үйлдвэрүүдээ буцааж ав. Угаасаа үнэгүй хувьчлагдсан шүү дээ. Хувийн юманд хяналт тавина гэж байхгүй. Гарч байгаа шийдвэрүүд чинь өнгөлөн далдлалт л байна.
Хариулах
129.205.113.182
2024/05/03
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Удаан интернэтээ одоо соль 2 цагийн өмнө
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна 3 цагийн өмнө
Гадаа агаар ямар байна вэ? 4 цагийн өмнө
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо 4 цагийн өмнө
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо 4 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо 8 цагийн өмнө
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 8 цагийн өмнө
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна 8 цагийн өмнө
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 9 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав Өчигдөр
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав Өчигдөр
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа Өчигдөр
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов Өчигдөр
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ Өчигдөр
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна Өчигдөр
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ Өчигдөр
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ Өчигдөр