СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

О.Шүрэнцэцэг
2024/04/23

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй 5 жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 960 хүүхдийн суудалтай бөгөөд тус дүүргийн 18, 38 дугаар хороо болон 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн, эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, 3-12 дугаар ангийн 65 бүлгийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижууллаа.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн 3000 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байсан бол өнөөдрөөс ийнхүү шинэ байрандаа хичээллэж эхэллээ. Тус сургуулийн орчимд байгаа нэг давхар бүхий цагдаагийн хэлтсийн байрыг ашиглалтаас гаргаж, ногоон байгууламж болгон тохижуулахаас гадна нийтийн эзэмшлийн газраас хашаалсан зөрчлийг арилгаж, орц гарцыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах ажлын эхний уулзалтыг хийлээ. Мөн Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18