“Монгол Улс-Ардчиллын баян бүрд”  сэдвээр ярилцана

Ц.Цэрэнбадам
5 цагийн өмнө

Ардчилсан Нам болон Олон Улсын Ардчилсан Холбоо  (IDU)-ны хамтарсан олон улсын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 25-нд эхлэх гэж байна.

Монгол Улс ардчиллын замаар замнасан 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар  анхаарал татах илтгэл, хэлэлцүүлгүүд энэ үеэр явагдах юм.

Оролцох зочдын дунд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Монголд олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн түүнчлэн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид байгаа нь анхаарал татаж байна.

Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт дүгнэлтийн тухай байх болно. Тухайлбал, төсөв мөнгөний бодлого, эрчим хүчний бодлого, хувийн хэвшлийн оролцоо, Үндэсний баялгийн сан зэрэг сэдвүүд байх юм.

Түүнчлэн өнөөдөр улам бүр хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи,  дижитал платформууд, хиймэл оюун ухааны талаар ч мөн ярилцах юм.

 Технологи өдрөөс өдөрт бидний төсөөллөөс ч хурдтайгаар хөгжиж тэр хэрээр хүн төрөлхтөн энэ хурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, сөрөг үр нөлөөг багасгах талаар улам эрчимтэй ярилцах боллоо.

Дэлхий даяар цахимжилт, хиймэл оюун ухаан нь  эрүүл мэнд, боловсрол, бизнес, үйлдвэрлэлийн салбарт хэвийн зүйл болж байна. Тиймээс бид хиймэл оюун ухааныг ямар зорилгоор, аль салбарт  нэвтрүүлэх вэ, бидэнд ямар сорил тулгарч байгаа, дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаанд хандаж байгаа бодлого ямар байгаа зэргийг ярилцах болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.213
4 цагийн өмнө
0
0
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛОХОО БОЛЬМООР. АРД ТҮМЭН НЬ УЛАНД,ЁРООЛД АМЬДАРЧ БАЙХАД ЭЛИЙГЭЭ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ. БАЯНБҮРД Ч ГЭХ ШИГ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18